2021/12/05
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,848.55₮
B30
УЛААНБААТАР
-4°
|
-17°
B30
УЛААНБААТАР
-3°
|
-14°
B30
УЛААНБААТАР
-6°
|
-14°
19:00
S29
-12°
20:00
S29
-11°
21:00
S29
-11°
22:00
S29
-11°
23:00
S29
-11°
00:00
S26
-11°
01:00
S30
-11°
02:00
S30
-9°
03:00
S30
-7°
04:00
S30
-5°
05:00
S30
-3°
06:00
S30
-3°
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/19 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийслэлд оюутны дотуур байрны хяналт шалгалт, халдваргүйжүүлэлт үргэлжилж байна

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 11 сарын 19
iKon.MN
 
Гэрэл зургийн эх сурвалж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар

Нийслэлийн нутаг дэвсгэр  дэх өмчийн бүх хэлбэрийн оюутны байрны үйл ажиллагаа, эрүүл ахуй халдвар хамгааллын байдалд  үнэлгээ дүгнэлт өгөх илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах зорилгоор  хяналт шалгалт хийгдэж байна.

Шалгалтад:

  • Их сургууль 29
  • Дээд сургууль 13
  • Коллеж 5
  • Ерөнхий боловсролын сургууль тав хамрагдахаар төлөвлөгдсөнөөс 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар 28  байрны 2,898 оюутан 591 иргэн хамрагдлаа.

Оюутны дотуур байрны 975 өрөө, 56,000 м.кв талбайг мэргэжлийн ариутгалын байгууллагаар хийлгүүллээ.

Тухайн байгууллагууд нь хорио цээрийн дэглэм тогтоосон үед ажиллах ажлын төлөвлөгөө гаргаж, хариуцлагатай жижүүр томилон ажиллуулж, цэвэрлэгээ үйлчилгээ тогтмол хийж, гар ариутгагч санитол, амны хаалт зэргийг үүдэнд байршуулан, тусгаарлах өрөө бэлдэн сургуулийн эмч суралцагсдын халууныг тогтмол цагт хэмжин эрүүл ахуй халдвар хамгааллын дэглэм мөрдөн ажиллаж байна. 

Гэрэл зургийн эх сурвалж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар

Мөн багш нар оюутнуудыг теле хичээлд хамруулан онлайн хэлбэрээр холбогдон групп үүсгэх, утсаар холбогдох зэргээр хичээлийг үр дүнтэй болгох талаар анхааран ажиллаж байна.

Шалгалтаар 61 зөрчил дутагдал илрүүлснээс газар дээр нь 26 зөрчлийг арилгуулан мэргэжил арга зүйгээр ханган ажиллав.

Зөрчлүүд

  • Оюутны байрны гадна орчинд хог хаягдал ихтэй хогийн цэгт хог хуримтлагдсан  гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын үед авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний төлөвлөгөө гаргаагүй,  оюутны дотуур байрны өрөө, тасалгаа нь эрүүл ахуйн шаардлага хангаагүй, тусгаарлах өрөө гаргаагүй, хөл хорио тогтоогоогүй, хүүхдүүд гарч орох нь чөлөөтэй, өрөөнүүдийн цэвэрлэгээ хангалтгүй дотоод хяналт сул.
  • Оюутны байранд нийт 14 өрөөтэй бөгөөд үүнээс 8 өрөөнд 20 оюутан, 6 өрөөнд 8 иргэн байна. Тухайн байрын удирдлагууд гамшгаас хамгаалах төлөвлөгөө гаргаагүй, нэг оюутанд ногдох талбайн хэмжээ /4 м.кв-аас багагүй/ стандартын шаардлага хангаагүй, оюутнууд болон иргэд амны хаалт зүүж, халдвар хамгааллын дэглэм баримтлаагүй түүнд байрны удирдлага, байрны зохион байгуулагч хяналт тавьж ажиллаагүй, иргэд оюутныг дураараа зорчих нөхцөл байдлыг бий болгосон хөл хорио тогтоогоогүй, шүршүүрийн хүрэлцээ, цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хангалтгүй орж гарч байгаа иргэдийн халуун хэмжээгүй, тусгаарлах өрөө гаргаагүй. 
  • Тусгаарлах өрөөг 2 давхарт байрлуулсан халдвар хамгааллын дэглэмийн шаардлага хангахгүй, гамшгийн төлөвлөгөө холбогдох журам боловсруулаагүй халуун хэмжигч хүрэлцээгүй, оюутнуудад хүнс, ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнийг хэрхэн нийлүүлэх асуудлыг бүрэн шийдвэрлээгүй. 
  • Нэг өрөөнд 5 хүүхэд байрлаж оюутны нягтралыг бий болгосон дотуур байр ундны усны шинжилгээнд хамрагдаагүй, сургуулийн зүгээс гамшгийн төлөвлөгөө, Ковид халдвараас сэргийлэх түр журам байхгүй. 
  • Дотуур байр нь стандарт бус ариун цэврийн өрөө, гар угаагуур, суултуурын хүрэлцээ хангалтгүй, шаардлага хангасан тусгаарлах өрөө гаргаагүй, 1 оюутанд ногдох талбайн хэмжээ /4 м.кв-аас багагүй/ стандартын шаардлага хангаагүй, халуун хэмжилт хийгээгүй, тусгаарлах байр гаргаагүй.
  • Тусгаарлах өрөө гаргаагүй, оюутны халуун хэмжиж тэмдэглэл хөтлөөгүй зэрэг зөрчлүүд илэрлээ. Иймд эдгээр зөрчил дутагдлыг засах, халдвар тархахаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхийг зөвлөлөө.

Дотуур байрны хяналт шалгалт үргэлжилж байна гэж НМХГ-аас мэдээлэв.

x