Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/19-НД НИЙТЛЭГДСЭН

"Улаанбаатар хотын хэмжээнд өнөөдрийн байдлаар 35-110 хоногийн хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүний нөөцтэй байна"

ikon.mn
2020 оны 11 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабаас 24 цагийн нөхцөл байдал, хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл өглөө.

НОК-ын Шуурхай штабын удирдлагын багийн гишүүн Э.Эрдэнэбаатар “Өчигдрийн байдлаар Нийслэл онцгой комиссын Шуурхай штаб, дүүргийн онцгой комисс зэрэг гамшгаас хамгаалах 25 мянга гаруй ажилтан, албан хаагч ажиллалаа.

Нийслэлийн хотын хэмжээнд оношилгоо шинжилгээ авах цэгийг нэмэгдүүлсэн бөгөөд өрхийн эрүүл мэндийн 84 газар болон 18 цэг гээд нийт 102 цэг дээр түргэвчилсэн оношилгооны шинжилгээг авч байна. Арваннэгдүгээр сарын 18-ны өдөр 3,386 иргэнээс түргэвчилсэн оношилгооны шинжилгээ авахад 12 нь эерэг хариу гарсан. PCR шинжилгээгээр баталгаажуулахад өнөө өглөөний байдлаар бүгд сөрөг гарсан байсан.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 14 байршилд 50.3 тонн нөөцийн мах борлуулах ажлыг зохион байгуулж байна.

Өдөрт дунджаар нийслэл хотод үйл ажиллагаа явуулдаг 4,000 орчим ААН-ийн хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүний тооцоо судалгааг гаргаж байгаа. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд 35-110 хоногийн хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүний нөөцтэй гэх тооцоог гаргасан" гэв.

2020.11.19-ний 11:00 цагийн байдлаар 92 чиглэлд 22 байгууллагын 860 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд ажиллаж, 45,726 зорчигч тээвэрлэсэн бөгөөд ариутгал халдваргүйтлийн ажлыг хийж байгаа аж.

Мөн "Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт хийснээр автомашины тоо тодорхой хэмжээгээр буурсан. Нийслэлд өчигдөр дунджаар 45,008 автомашин замын хөдөлгөөнд оролцсон. Иргэд мэргэжлийн байгууллагаас гарсан зөвлөмжийг даган хэрэгжүүлж, Гамшгаас хамгаалах тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх хэрэгтэй” гэдгийг тэрбээр нэмж хэлсэн юм.

 

ВИДЕО: /2020.11.19/

https://www.facebook.com/niisleliinmedeee/videos/119606679780743