Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/19-НД НИЙТЛЭГДСЭН

З.Мэндсайхан: Махны 40, гурил, гурилан бүтээгдэхүүний 166 хоногийн нөөцтэй байна

Т.Саран, iKon.mn
2020 оны 11 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан чуулганы хуралдаанд хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний нөөцийн талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Хүнсний нөөц хангалттай бий. Цар тахлын хүндрэлийг давж гарах хүнсний нөөцийг бүрэн хэмжээнд бүрдүүлсэн. Үүнд:

  • мах 11 мянга 690 тонн буюу 40 хоног нөөц
  • гурил, гурилан бүтээгдэхүүн 166 хоног
  • төрөл бүрийн будаа 57 хоног
  • хуурай сүү 30 хоног
  • өндөг богино хугацаанд хадгалдаг хүнс учир 2 хоног
  • ургамлын тос 22 хоног
  • төмс 316 хоног
  • хүнсний ногоо 62 хоног
  • элсэн чихэр 60 хоног
  • давс 33 хоногийн тус тус нөөцтэй байна

Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнийг гааль болон НӨАТ-аас, малын тэжээл, ургамлын тосны түүхий эдийг импортын гаалийн татвараас чөлөөлөх хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар болсон” гэв.