Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/19-НД НИЙТЛЭГДСЭН

А.Ариунзаяа: Тэтгэмж, халамжийн мөнгийг зээлд суутгадаг асуудлыг банкууд зогсоож өгнө үү

Т.Саран, iKon.mn
2020 оны 11 сарын 19
iKon.MN
Зураг зураг
гэрэл зургийг MPA.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “Татвар, нийгмийн даатгалын төлөвлөгөөт шалгалтыг долдугаар сарын 1-н хүртэл зогсоох саналтай байна” гэлээ.

ХНХ-ын сайд А.Ариунзаяа “Долдугаар сарын 1-н хүртэл нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүйн улмаас тавигдаж байгаа алданги торгуулийг чөлөөлөх ажил хийгдэж байна. Хянан зөвлөх ажиллагааг тухайн үед нь ярилцъя.

Бид аль болохоор иргэдийнхээ дансанд халамжийн мөнгийг оруулж байгаа. Тэтгэмж, халамжийн мөнгийг зээлд битгий суутгаач, яг одоо энэ асуудлыг банкууд зогсоож өгнө үү гэж хүсэх байна” гэлээ.

ШУУД ҮЗЭХ: 2020.11.19