Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/19-НД НИЙТЛЭГДСЭН

"Түргэвчилсэн оношлуур зөвхөн коронавирус илрүүлдэг тул томуу болон уушгины архаг өвчтэй хүний сорьц эерэг гарахгүй"

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 11 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Томуугаар өвчилсөн болон уушгины архаг хууч өвчтэй хүн түргэвчилсэн оношлуураар шинжлүүлэхэд хариу эерэг гарах боломжтой юу?" гэсэн сэтгүүлчийн асуултад дараах хариултыг өглөө.

Тэрбээр "Манай улс БНСУ-д үйлдвэрлэгдсэн ДЭМБ-ын баталгаатай коронавирус илрүүлэх хурдавчилсан оношлуурыг хэрэглэж байгаа.

Уг хурдавчилсан оношлуур нь зөвхөн коронавирусийг л илрүүлнэ. Тийм учраас томуутай болон уушгины ямар нэг архаг өвчтэй хүмүүсээс авсан сорьц эерэг гарах үндэслэл байхгүй" гэсэн юм.

ВИДЕО:

https://www.facebook.com/191166414402268/videos/785135795667272

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.