Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/19-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Занданшатар: Сошиал дагаж эргэж буцалгүй, шинжлэх ухааны үндэслэл, тооцоо судалгаатай шийдвэр гаргах хэрэгтэй байна

А.Ням-Өлзий, iKon.mn
2020 оны 11 сарын 19
iKon.MN
Зураг зураг
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

17:18 2020/11/19

ШУУД ҮЗЭХ: 

https://fb.watch/1RFvx8uEjc/

Ийнхүү УИХ-ын гишүүд УОК-ын мэдээлэлтэй танилцлаа. 

Хэлэлцсэн асуудлыг дүгнэн УИХ-ын дарга Г.Занданшатар дараах мэдээллийг өглөө. 

Тэрбээр "Цагийн байдал улам хүндэрч байна. Ийм цаг үед иргэд, төрийн байгууллагууд хаа хаанаа эв нэгдлийн хичээж, сахилга хариулгатай, өндөр ухамсартайгаар нийтийн эрүүл мэндийг хамгаалах нэг эрх ашгийн дор нэгдэж хүнд цаг үеийн даван туулах ёстой. 
Зарим салбаруудад туршлага дутагдаж байгаа зүйл ажиглагдаж байна. Хөдөө аж ахуй, зам тээврийн салбар туршлагатай, оночтой ажиллаж байгааг гишүүд онцолж байна. Зарим салбарт багийн ажиллагаа, туршлага дутагдаж байгааг шүүмжиллээ

Иймээс УИХ-ын Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтэд хяналт тавих Түр хорооны хурлын ирэх Мягмар гарагт хуралдуулж, холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах, шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх эрх зүйн орчныг сайжруулах арга хэмжээг эвч хэрэгжүүлнэ.  

Үндсэндээ халдварын голомт болчихоод байгаа зургаан газарт хэсэгчилсэн хорио цээрийн дэглэм тогтоох, эдийн засгийн чухал обьект болон Эрдэнэт үйлдвэр, Тавантолгой зэрэг газруудыг тусгай хамгаалалтад авч, тусгай дэглэм тогтоох нь эдийн засгийн хямралаас сэргийлэх чухал арга хэмжээ болно.  

Ингэхдээ сошиал дагаж, нийгмийн уур амьсгал дагаж эргэж буцаж болохгүй. Шинжлэх ухааны үндэслэл, тооцоо судалгаатай, хуульд нийцсэн шийдвэр гаргаад түүнийгээ эргэлт буцалтгүй хэрэгжүүлэх ёстой. Одоо хүсэж, гуйх цаг биш. Нийтийн эрх ашиг, эрүүл мэндийн төлөө хуулийг нэг мөр хэрэгжүүлэх ёстой.  

Тийм учраас халдварын ойрын хавьтлуудыг олж тогтоож, шинжилгээнд хамруулж дуусахаас нааш иргэдийн эрх Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулиар хязгаарлагдана. Дээр дооргүй бүх хүн хорио цээрийн дэглэмийн чанд мөрдөх шаардлагатай байна" гэв. 

13:15 2020/11/19

УИХ-ын Б.Дэлгэрсайхан: Дорноговь аймгийн хоёр боомтын үйл ажиллагааг хэвийн явуулах яаж анхаарч байгаа вэ. Ханги Мандалын боомтоор өдөрт 30-хан машин гарч байна. Замын-Үүдээр гаргахгүй байна гэсэн мэдээллүүд ирж байна.

Хил, гааль дээр ажиллаж байгаа хил, гааль, мэргэжлийн хяналт, цагдаагийн алба хаагчид цалингийн урамшуулалт хамрагдаж байгаа юу.

Дорноговь аймагт баригдаж байгаа нефтийн үйлдвэрийн бүтээн байгуулалтад оролцохоор Энэтхэгээс мэргэжилтнүүд ирээд тусгаарлалтын хугацаан нь дууссан боловч Улаанбаатар хотод хөл хорионд байгаа. Энэ асуудлыг яаж шийдэх вэ.

УОК-ын дарга Я.Содбаатар: Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн 14 хоногийн хугацаанд БНХАУ-тай хиллэж байгаа боомтуудын үйл ажиллааг хязгаарлаагүй, яг өмнөхөөр үргэлжилж байгаа.  Харин халвдвар, хамгааллын дэглэм барих чиглэл өгсөн.

Энэтхэгийн газрын тосны үйлдвэрийн ажилчдыг хөл хорионы үед хөдөлгөхгүй.

Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон: Экспортын бүтээгдэхүүний тээвэрлэлтийн тухайд халдвар хамгааллын аюулгүйн бүсэд тээвэр хийж байгаа жолооч нарыг шинжилгээнд хамруулж тус бүсийг ногоон бүс болгон зарлахыг Засгийн газраас үүрэг өгсөн. Энэ дагуу ажил хийгдэж байгаа.

12:42 2020/11/19

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй, өдрийн орлогоороо амьдардаг иргэдийн судалгаа бий юу. 

ХНХ-ын сайд А.Ариунзаяа: Дүүрэг, хороодтой ажиллаж байна. 

Өрхийн мэдээллийн бааз үүссэн байдаг. Тэр бааз дээр өрхүүдийн оноожуулалт хийгээд, хамгийн бага оноотой өрхүүдэд хүнсний талон олгодог. 

Харин тухайн хороонд оршин суух хаяггүй, бүртгэлгүй иргэд хүнсний талонд хамрагддаггүй. Тэдгээр иргэдэд хамгийн түрүүгд бид хүрэх ёстой. 

Мөн хүнсний талон авдаг өрхүүд дотор хамгийн эмзэгийг нь эрэмбэлж судалгаа гаргаад эхнээсээ тусламж үзүүлээд явж байна. Дүүргүүд өөрсдийн төсвөөс бас хөрөнгө гаргасан. 

Өчигдөр 1,900 айл өрхөд хүрч ажилласан байна. 

Яг өнөөдрийн хувьд халдвар хамгааллын дэглэм сахиад, тусламж хүргэхэд зөвшөөрөл хэрэгтэй байна. Өнөөдөр гэхэд 1,000 өрхийн багцыг Улаанзагалмайн тусламжаар хүргэхээр ажиллаж байна. 

12:04 2020/11/19

УИХ-ын чуулганы хуралдаан цахимаар хуралдаж байна. 

Хуралдаанаар Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа ажлын явц, үр дүн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл сонсож байна. 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Иргэдэд эдийн засгийн ямар дэмжлэг үзүүлэх вэ. Иргэд, цагдаа нарын хооронд асуудал үүсэж байна. Үүнд ХЗДХ-ийн сайдаас хариулт авъя. 

Мөн орон нутгаас ирсэн хүмүүсээ яах вэ. 

УОК-ын дарга Я.Содбаатар: Цар тахал дотоодод алдсан учраас бүх нийтийн бэлэн байдалд зарласан. Орон нутгийн иргэдийн асуудалд бид анхааралтай хандаж байгаа.

Албан ажлаар нийслэлд ирсэн ирсэн 500 гаруй, хувийн ажлаар ирсэн нэлээд олон хүн байна. 

Өмнө нь УОК дээр энэ сарын 18-наас хотод байгаа орон нутгийн иргэдийг шинжилгээнд хамруулаад хотоос гаргах түр журам гаргах тухай ярьж байсан ч харамсалтай нь нөхцөл байдал биднээс хамаарахгүйгээр өөрчлөгдсөн. 

Одоогийн байдлаар 12,500 гаруй оюутан дотуур байрандаа байна. Зарим ойрын хавьтал оюутны байранд байна. Хөдөөнөөс ирсэн хүмүүс ойрын хавьтлуудтай нэг гэрт, нэг галт тогооноос хооллоод байж байна. Тийм учраас хөдөөнөөс ирсэн хүмүүсийг явуулж болохгүй байна. Орон нутгийн иргэд арванхоёрдугаар сарын 1-нээс өмнө явуулах боломжгүй.

Орон нутгийн иргэдээс шинжилгээ авах журмыг бэлэн болгосон. Бид тэдгээр хүмүүсийг хүчээр байлгаад байгаа юм биш. Энэ бол өвчний нөхцөл байдал ямар байхаас шалттгаалж шийдэгдэх асуудал. 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Эдийн засгийн дэмжих чиглэлээр Засгийн газраас 23 хэмжээ авах тогтоолын төсөл баталсан. 

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: Энхсаран сувилалд халдвар хамгааллын журам хаанаа алдагдсан бэ гэдгийг шалгаж байна. 

Олон нийтийн сүлжээгээр Зайсанд нэг иргэн цагдаагийн шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан бичлэг тараагдсан. Энэ асуудалд албаны шалгалт явуулахыг ЦЕГ-ын даалгасан.

Иргэд хууль сахиулагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэх ёстой. Хэрэв хууль бус шаардлага тавьсан байвал албаны шалгалт явуулна. 

Энд гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой нэг мэдээлэл өгье. Хөл хорио тогтоохын өмнөх өдөр буюу арваннэгдүгээр сарын 9-нд гэр бүлийн хүчирхийлэл 122 бүртгэгдсэн бол 18-ны өдөр 40 бүртгэгдсэн байна. Гэр бүлийн хүчирхийллийн тоо харьцангүй буурсан. Энэ нь согтууруулах ундаа худалдахгүй, үйлчлэхгүй болсонтой холбоотой гэж харж байна. 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:  Нэг сэрэмж алдахад ямар айхтар тархаж болохыг бид харж байгаа. Өнөөдөр гэхэд их хурлын танхимд сууж байгаа 10 гаруй хүний ихэнх нь маск зүүгээгүй байна. 

Зарчмын шаардлагыг бид нэг нэгэндээ тавих хэрэгтэй. Нийтээрээ намрын улиралд дэндүү назгайрлаа. Арванхоёрдугаар сарын 1-н хүртэл нийтээрээ халдвар хамгааллын дэглэмийг баримтлах хэрэгтэй.