2020/12/01
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.66₮
B30
УЛААНБААТАР
-17°
|
-23°
B30
УЛААНБААТАР
-18°
|
-24°
B30
УЛААНБААТАР
-18°
|
-23°
21:00
S29
-19°
22:00
S29
-19°
23:00
S31
-20°
00:00
S31
-20°
01:00
S31
-21°
02:00
S31
-21°
03:00
S31
-21°
04:00
S31
-21°
05:00
S31
-21°
06:00
S29
-22°
07:00
S29
-22°
08:00
S29
-22°

Т.Мөнхсайхан: Улсын хэмжээнд 36 PCR лаборатори ажиллаж байна

Т.Саран, iKon.mn
2020 оны 11 сарын 19
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын чуулганы хуралдаанаар цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж байгаа ажлын үр дүнгийн талаар хэлэлцэж байна. 

Энэ үеэр гишүүд асуулт асууж, үг хэлж байгаа юм. 

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн "Монгол Улс цар тахлын бай болчихлоо. Эмч хүний хувьд нийт иргэддээ уриалмаар байна. Арванхоёрдугаар сарын 1-н хүртэл халдвар авсан хүмүүсээ ялгаж, анхаарлаа хандуулах нь зүйтэй. Үүнтэй холбоотойгоор тандалт судалгааг сайжруулах шаардлагатай. Ихэнх хүмүүс шинж тэмдэггүй явдаг учраас өвтэй хүмүүсээ ялгах нь чухал.

Тандалт судалгааны багийг нэмэх хэрэгтэй. Хувийн хэвшлийн лабораториудыг дайчлах хэрэгтэй. Иргэдийг гэрт нь байлгаж байгаа учраас шуудан хүргэлтийг зогсоож болохгүй" гэлээ. 

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Голомтлон гарсан халдварын чухал хэсгийн тандалтын ажил явагдаж байгаа. Хүч хүрэхгүй бол цаашид тандалтын багийг нэмэгдүүлнэ. Улсын хэмжээнд 36 PCR лаборатори байгаа. Үүнээс 10 орчим нь улсын эмнэлгүүдэд бий. Өнөөдрийн байдлаар PCR лабораториуд бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа" гэв. 

x