Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/19-НД НИЙТЛЭГДСЭН

УОК: Орхон аймагт 13, Дорноговь аймагт нэг батлагдсан тохиолдол шинээр нэмэгдлээ

Т.Саран, iKon.mn
2020 оны 11 сарын 19
iKon.MN
Зураг зураг
mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

12:27 2020/11/19

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг: Өнөөдрийн нөхцөл байдал шинэчлэгдсэн учраас цар тахлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байгаа  юу? Өдрийн орлогоор амьдарч байгаа иргэдийн хувьд цар тахлын дэглэм хүндээр тусаж байна. Энэ үед ямар тусламж үзүүлэх вэ? Манай дээр шууд болон шууд бус хавьтлуудыг тогтоохын тулд гар утасны дэвшилтэт технологийг ашиглаж байгаа юу?

Шадар сайд Я.Содбаатар: Коронавирусийн эсрэг хуулийн хугацааг сунгахаар оруулж байгаа. Эдийн засаг болон бусад салбаруудтай холбоотой хэд хэдэн хуулиуд дагаж өргөн баригдана.

Мэдээллийн технологийг ашиглах чиглэлээр зургаан программ бий болсон. QR кодоор иргэдээ бүртгэлжүүлж, бүх орсон аж ахуй нэгж, хаагуур явсан зэргийг хянахад ашиглана. Халдварыг хянах системийг ашиглахаар зэхэж байна. Олон улсаас эрхийг авах ажил үргэлжилж байгаа. Арванхоёрдугаар сарын нэгнээс гар утасны аппликэйшнүүдийг ашиглалтад оруулна.

11:46 2020/11/19

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Хамгаалалт, хязгаарлалт, эмчилгээ тусламж гэсэн гурван чиглэлээр ажиллаж байна гэж ойлгож байна. Тэгвэл иргэд, ААН-үүд бидэнд өгөх тусламж юу вэ гэж харж байна.

Төмөр зам дагсан халдвар байна гэж байна. Бид үндсэндээ халдварыг алдчихлаа. Цаашид ямар арга хэмжээ авах вэ. 

Хүнсний тусламж авах хэдэн хүн байгаа вэ. Мөн ломбардуудын үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулж байна вэ. 

УОК-ын дарга Я.Содбаатар: Монголд хоёр газар халдвар голомтолж гарсан. Эхнийх нь жолооч Д-гийнх. Энэ хавьтлуудыг бид үндсэндээ тогтоож, хавьтлуудыг нь шинжилгээнд хамруулсан. Үндсэндээ халдварыг барьж чадсан.

Сэлэнгэ аймгийн голомт өргөн хүрээнд тархсан. Үүнийг хумьж авах тодорхой ажлууд хийж байгаа. 945 хүнийг шинжилгээнд хамруулсан. 

СЗХ-ны дарга: Ломбард, ББСБ-ын тухайд барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ буюу ломбард нь СЗХ-ны хяналтад байдаггүй. Дүүргийн үйлдвэр үйлчилгээний хэлстээс зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулдаг. 

Ломбардтай холбоотой гомдол гарвал цагдаа, шүүхийн журмаар хэлэлцүүлдэг. 

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Тусгай зээл гаргах асуудлыг Сангийн яам судалж байна уу. Жижиг дунд үйлдвэрлэл, бизнесийн орчныг дэмжихэд зориулж тусгай зээл гаргах шаардлагатай байна. 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Хөл хориотой үед зээл өгөх боломжгүй. Тэгэхээр зээлийн тухай асуудал байхгүй. Харин эргэн төлөлт хүүнд хөнгөлөлт үзүүлэх асуудлыг өчигдөр Засгийн газраас танилцуулсан. 

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа: Хүнсний талоныг 44,314 өрхөд тараасан. Мөн 15,575 иргэний халамж, тэтгэвэр тэтгэмжийг олгосон. Нийт 7.9 тэрбум төгрөгийн тэтгэмж олгоод байна. Тун удахгүй хүүхдийн мөнгө орно.

Хүнсний эрхийн бичигт хамрагдаж чадахгүй байгаа өрхүүдэд тухайн дүүрэгтэй нь хамтраад тусламж олгоно. 

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Монгол Улс сүүлийн 10 сарын хугацаанд өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан. Гэнэт нэг шөнө аюул учраагүй. Бид сүүлийн 10 сар ковидын тухай ярьж байгаа. Засгийн газар 5.1 их наяд төгрөгийг зарцуулсан. Гадны 1.9 их наяд ам.долларын тусламж авсан.

Бид төсөв батлахад энэ бол цар тахлын үеийн төсөв гэдгийг олон удаа хэлсэн. Засгийн газар тоогоогүй. Яагаад бид өнөөдөр гэнэт ийм байдалд орсон юм шиг хандаад байгаа юм бэ. Тэр олон музейгээ болиоч гэж олон удаа хэлсэн. Тэр их мөнгө бүгд ковидын бэлэн байдалд зарцуулагдсан байх ёстой. 

УОК-ын дарга Содбаатар: Бид цар тахамлтайтэмцэх стратегиа өнгөрсөн гуравдугаар сард баталсан. Үүний дагуу хариу арга хэмжээ хийгдэж байна. ЭМ-ийн салбарын бэлэн байдлыг хангахад тодорхой ажил хийгдсэн. Төлөвлөлтийнхөө дагуу арга хэмжээ авч байгаа. 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Засгийн газар нийт 418.9 сая ам.долларын зээл, тусламжийн гэрээг байгуулсан. Үүнээс 199 сая ам.доллар нь төсвийн дэмжлэг хэлбэрээр, 32,8 сая ам.долларыг төсвийн санхүүжилтээр авсан. 

10:39 2020/11/19

ШУУД ҮЗЭХ: 2020.11.19

 "Манай улсад одоогоор ОХУ-тай хиллэдэг боомтуудаас Сүхбаатар, Эрээнцав ажиллаж байна. Эрээнцав боомтыг маргаашаас эхлээд бүх нийтийн бэлэн байдлын хугацааг дуустал хаана. Бусад боомт ажиллахгүй байгаа.

Хүнсний хангамжийг тасалдуулахгүй байх чиглэлээр зохих арга хэмжээг авч байна. 2020 онд нэмэлтээр импортлох 40 мянган тонн үрийн улаан буудайн тоог баталгаажуулж ажиллаж байгаа. Гурилын үйлдвэрүүдэд 100 тэрбумын хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргаж, холбогдох байгууллагуудад үүрэг өглөө. COVID-19-тай холбоотой түр хороо байгуулсан. 

Коронавируст халдварын эсрэг вакцин нийлүүлэлтийн талаар ДЭМБ-ын байдлаар 155 вакцин эмнэлзүйн үе дээр явж байна. БНХАУ, АНУ-д 4 ОХУ-д нэг вакцины хөгжүүлэлт хийгдэж байгаа. Манай засгийн газар 2020 оны долоодугаар сарын 16-ны өдөр коронавиурст халдварын эсрэг вакцин үйлдвэрлэх үйл ажиллагаанд нэгдээд байна Бид хоёр болон олон талт хамтын ажиллагааны хүрээнд вакцин нийлүүлэлтийн явцад хамтран ажиллаж байгаа. Дэлхийн банкнаас акцин худалдан авахаар  50.7 сая төгрөгийн зээл авах ажил хийгдэж дуусаж байна" гэлээ.

10:05 2020/11/19

Орхон аймагт 13, Дорноговь аймагт нэг батлагдсан тохиолдол шинээр нэмэгдлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар COVID-19-ийн талаар хэлэлцэж байна.  

Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа ажлын явц, үр дүн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Шадар сайд Я.Содбаатар танилцуулж байна.

Тэрбээр дотоодын нийт халдвар өнөө өглөөний байдлаар 65 болсныг хэллээ. Тодруулбал:

  • Улаанбаатар - 18
  • Сэлэнгэ - 24
  • Дархан-Уул - 8
  • Дорноговь - 1
  • Орхон аймаг - 13
  • Говьсүмбэр - 1 тохиолдол бүртгэгдээд байна.

Иймд 1,645 орыг дэлгэхээр бэлтгэл хангасан бөгөөд эм, эмнэлгийн хэрэгслийн гурван сарын нөөц байгааг хэлэв. 

Голомтын нөхцөл байдлыг үзвэл Улаанбаатар хотод эхэлсэн голомтоос шинэ тохиолдол нэмэгдээгүй байна. Сэлэнгийн төмөр замыг дагасан голомтоос тоо ихээр нэмэгдэж байгаа тул өчигдөр төмөр замын хамгийн эрсдэлтэй 955 ажилчныг түргэвчилсэн тестэд хамруулжээ.

 

 

 

10:39 2020/11/19

ШУУД ҮЗЭХ: 2020.11.19

 "Манай улсад одоогоор ОХУ-тай хиллэдэг боомтуудаас Сүхбаатар, Эрээнцав ажиллаж байна. Эрээнцав боомтыг маргаашаас эхлээд бүх нийтийн бэлэн байдлын хугацааг дуустал хаана. Бусад боомт ажиллахгүй байгаа.

Хүнсний хангамжийг тасалдуулахгүй байх чиглэлээр зохих арга хэмжээг авч байна. 2020 онд нэмэлтээр импортлох 40 мянган тонн үрийн улаан буудайн тоог баталгаажуулж ажиллаж байгаа. Гурилын үйлдвэрүүдэд 100 тэрбумын хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргаж, холбогдох байгууллагуудад үүрэг өглөө. COVID-19-тай холбоотой түр хороо байгуулсан. 

Коронавируст халдварын эсрэг вакцин нийлүүлэлтийн талаар ДЭМБ-ын байдлаар 155 вакцин эмнэлзүйн үе дээр явж байна. БНХАУ, АНУ-д 4 ОХУ-д нэг вакцины хөгжүүлэлт хийгдэж байгаа. Манай засгийн газар 2020 оны долоодугаар сарын 16-ны өдөр коронавиурст халдварын эсрэг вакцин үйлдвэрлэх үйл ажиллагаанд нэгдээд байна Бид хоёр болон олон талт хамтын ажиллагааны хүрээнд вакцин нийлүүлэлтийн явцад хамтран ажиллаж байгаа. Дэлхийн банкнаас акцин худалдан авахаар  50.7 сая төгрөгийн зээл авах ажил хийгдэж дуусаж байна" гэлээ.

11:46 2020/11/19

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Хамгаалалт, хязгаарлалт, эмчилгээ тусламж гэсэн гурван чиглэлээр ажиллаж байна гэж ойлгож байна. Тэгвэл иргэд, ААН-үүд бидэнд өгөх тусламж юу вэ гэж харж байна.

Төмөр зам дагсан халдвар байна гэж байна. Бид үндсэндээ халдварыг алдчихлаа. Цаашид ямар арга хэмжээ авах вэ. 

Хүнсний тусламж авах хэдэн хүн байгаа вэ. Мөн ломбардуудын үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулж байна вэ. 

УОК-ын дарга Я.Содбаатар: Монголд хоёр газар халдвар голомтолж гарсан. Эхнийх нь жолооч Д-гийнх. Энэ хавьтлуудыг бид үндсэндээ тогтоож, хавьтлуудыг нь шинжилгээнд хамруулсан. Үндсэндээ халдварыг барьж чадсан.

Сэлэнгэ аймгийн голомт өргөн хүрээнд тархсан. Үүнийг хумьж авах тодорхой ажлууд хийж байгаа. 945 хүнийг шинжилгээнд хамруулсан. 

СЗХ-ны дарга: Ломбард, ББСБ-ын тухайд барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ буюу ломбард нь СЗХ-ны хяналтад байдаггүй. Дүүргийн үйлдвэр үйлчилгээний хэлстээс зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулдаг. 

Ломбардтай холбоотой гомдол гарвал цагдаа, шүүхийн журмаар хэлэлцүүлдэг. 

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Тусгай зээл гаргах асуудлыг Сангийн яам судалж байна уу. Жижиг дунд үйлдвэрлэл, бизнесийн орчныг дэмжихэд зориулж тусгай зээл гаргах шаардлагатай байна. 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Хөл хориотой үед зээл өгөх боломжгүй. Тэгэхээр зээлийн тухай асуудал байхгүй. Харин эргэн төлөлт хүүнд хөнгөлөлт үзүүлэх асуудлыг өчигдөр Засгийн газраас танилцуулсан. 

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа: Хүнсний талоныг 44,314 өрхөд тараасан. Мөн 15,575 иргэний халамж, тэтгэвэр тэтгэмжийг олгосон. Нийт 7.9 тэрбум төгрөгийн тэтгэмж олгоод байна. Тун удахгүй хүүхдийн мөнгө орно.

Хүнсний эрхийн бичигт хамрагдаж чадахгүй байгаа өрхүүдэд тухайн дүүрэгтэй нь хамтраад тусламж олгоно. 

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Монгол Улс сүүлийн 10 сарын хугацаанд өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан. Гэнэт нэг шөнө аюул учраагүй. Бид сүүлийн 10 сар ковидын тухай ярьж байгаа. Засгийн газар 5.1 их наяд төгрөгийг зарцуулсан. Гадны 1.9 их наяд ам.долларын тусламж авсан.

Бид төсөв батлахад энэ бол цар тахлын үеийн төсөв гэдгийг олон удаа хэлсэн. Засгийн газар тоогоогүй. Яагаад бид өнөөдөр гэнэт ийм байдалд орсон юм шиг хандаад байгаа юм бэ. Тэр олон музейгээ болиоч гэж олон удаа хэлсэн. Тэр их мөнгө бүгд ковидын бэлэн байдалд зарцуулагдсан байх ёстой. 

УОК-ын дарга Содбаатар: Бид цар тахамлтайтэмцэх стратегиа өнгөрсөн гуравдугаар сард баталсан. Үүний дагуу хариу арга хэмжээ хийгдэж байна. ЭМ-ийн салбарын бэлэн байдлыг хангахад тодорхой ажил хийгдсэн. Төлөвлөлтийнхөө дагуу арга хэмжээ авч байгаа. 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Засгийн газар нийт 418.9 сая ам.долларын зээл, тусламжийн гэрээг байгуулсан. Үүнээс 199 сая ам.доллар нь төсвийн дэмжлэг хэлбэрээр, 32,8 сая ам.долларыг төсвийн санхүүжилтээр авсан. 

12:27 2020/11/19

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг: Өнөөдрийн нөхцөл байдал шинэчлэгдсэн учраас цар тахлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байгаа  юу? Өдрийн орлогоор амьдарч байгаа иргэдийн хувьд цар тахлын дэглэм хүндээр тусаж байна. Энэ үед ямар тусламж үзүүлэх вэ? Манай дээр шууд болон шууд бус хавьтлуудыг тогтоохын тулд гар утасны дэвшилтэт технологийг ашиглаж байгаа юу?

Шадар сайд Я.Содбаатар: Коронавирусийн эсрэг хуулийн хугацааг сунгахаар оруулж байгаа. Эдийн засаг болон бусад салбаруудтай холбоотой хэд хэдэн хуулиуд дагаж өргөн баригдана.

Мэдээллийн технологийг ашиглах чиглэлээр зургаан программ бий болсон. QR кодоор иргэдээ бүртгэлжүүлж, бүх орсон аж ахуй нэгж, хаагуур явсан зэргийг хянахад ашиглана. Халдварыг хянах системийг ашиглахаар зэхэж байна. Олон улсаас эрхийг авах ажил үргэлжилж байгаа. Арванхоёрдугаар сарын нэгнээс гар утасны аппликэйшнүүдийг ашиглалтад оруулна.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.