Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/18-НД НИЙТЛЭГДСЭН

"Хязгаарлалтад ороогүй 13 байгууллагын автомашин заасан цагт хөдөлгөөнд оролцоно"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 11 сарын 18
iKon.MN
Зураг зураг

07:00-10:00, 17:00-20:00 цагийн хооронд зөвхөн хязгаарлал тогтоогоогүй иргэд хөдөлгөөнд оролцоно гэдгийг ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү сануулав.

Тэрбээр хэлэхдээ "Нийслэлийн Засаг даргын арваннэгдүгээр сарын 12-ны өдрийн захирамжид өөрчлөлт орсон. 

Тодруулбал, өмнө нь 06:00-10:00 цаг, 17:00-22:00 цагт тодорхой тээврийн хэрэгслүүд хөдөлгөөнд оролцож байсныг өөрчилж, 07:00-10:00, 17:00-20:00 цагийн хооронд хөдөлгөөнд оролцохоор болгосон. Гэвч дээрх цагийн хооронд бүх автомашин хөдөлгөөнд оролцож болно гэж иргэд буруу ойлгож байна.

Зөвхөн хязгаарлалт тогтоогоогүй 13 төрлийн үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагын автомашин л дээрх цагуудад хөдөлгөөнд оролцох боломжтой. Бусад цагуудад тээврийн хэрэгсэл болон явганы хөдөлгөөнийг бүрэн хорих ажиллагаа явуулж байгаа.

Үүнтэй холбоотойгоор хүнсний болон эмийн хэрэгслийн ханган нийлүүлэх түгээлтийн ажиллагааг ч 22:00-06:00 цагийн хооронд буюу шөнийн цагаар явуулахаар болсон.

Олон улсад хөдөлгөөний хязгаарлалтыг 90 орчим хувиар бууруулж байж цар тахлыг цааш нь дэгдээхгүй байх, хяналтдаа авах бололцоотой гэж үздэг. Холбогдох байгууллагууд үүнд бүхий л анхаарлаа хандуулан 14 хоногийн хугацаа дуусахад хяналтад авах ёстой бүх хүмүүсийг олж тогтоохоор чармайн ажиллаж байна.

Энэ үйл ажиллагааг иргэдийн зүгээс бидэнд тус дэм болох ганцхан зүйл бол гэртээ байж, холбогдох шалгалт хийхэд маршрутаа үнэн зөвөөр мэдээлэх явдал юм” хэмээн хэллээ.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/127066892274735

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.