Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/18-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Энхбаяр: Дархан-Уул аймагт таван сэжигтэй тохиолдол илэрлээ

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 11 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын цахим хуудас

Дархан-Уул аймгийн онцгой  комиссоос цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Тус аймагт ажиллаж буй Ерөнхий сайдын ахлах зөвлөх Ж.Энхбаяр ЗДТГ-ын цахим хуудсаар дамжуулан дараах мэдээллийг өглөө. 

Тэрбээр “Өнөөдрийн байдлаар PCR шинжилгээгээр дөрвөн хүн коранавирусийн халдвартай нь тогтоогдоод байна. Түргэвчилсэн шинжилгээнүүдийг авч байгаа. 

Өчигдөр оройноос хойш дахин гурван сэжигтэй тохиолдол илэрсэн. PCR шинжилгээ хийгдэж байгаа. 

Төмөр зам дагасан нэлээд том голомт үүссэн нь тодорхой болоод байна.

Дархан-Уул аймагт төмөр замын байгууллагын соёлын болон спортын арга хэмжээ зохион байгуулагдсан. Төмөр замын системийн олон зуун хүн Дархан хотод ирж, байрлаж, гурван өдөр урлаг, соёлын арга хэмжээ үргэлжилсэн. 

Яг одоогийн байдлаар хоёр сэжигтэй тохиолдол илрээд байна. Ингээд төмөр замын системээс нийт таван сэжигтэй тохиолдол илрээд байна. Шинжилгээг нарийвчлахаар дээж явуулсан. Хэрэв халдвар авсан нь тогтоогдвол тусгаарлах, ХӨСҮТ-рүү шилжүүлэх арга хэмжээ авна. 

Төмөр замын ажилчдын тусгаарлалтыг "Дархан" зочид буудалд бэлдсэн. Эхний хоёр сэжигтэй тохиолдол хоёр эмэгтэй байсан. Тэдний хавьтлуудыг "Комфорт" зочид буудалд тусгаарлаж дууссан” гэв.