Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/18-НД НИЙТЛЭГДСЭН

“Хэрэглээний зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг сунгах зохицуулалт хийгдээд явна”

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 11 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Засгийн газраас эдийн засгийг дэмжих арга хэмжээг танилцуулах үеэр хэрэглээний зээлийн талаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тайлбар өгөв.

Манай улсад орон сууцны нийт 99 мянган зээлдэгч байдгаас 8% болон 6%-ийн ипотекийн зээлтэй хэсэг нь 78 мянга.

“Энэхүү ипотекийн зээл  нь хэрэглээний зээлд хамаарагддаг. Үндсэндээ хэрэглээний зээлд цалин, тэтгэвр болон банк өөрийн эх үүсвэрээр олгосон зээл бүгд багтах тул түрүүн хэлсэнчлэн үндсэн болон хүүгийн төлбөрийг хойшлуулах сунгах зохицуулалт хийгдээд явна” гэдгийг хэлэв.

Банкны салбараас сая 366 мянган зээлдэгчдэд 17.2 их наяд төгрөгийн зээл олгосон. Үүнээс 9.2 их наяд төгрөг нь хэрэглээний буюу иргэдийн зээл байна.