Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/18-НД НИЙТЛЭГДСЭН

Оюутны байрууд болон коронавирусийн голомтод тооцогдсон иргэний явсан маршрутын 15 объектыг халдваргүйжүүлж байна

ikon.mn
2020 оны 11 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг НМХГ

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан нийслэлийн онцгой комиссын шуурхай штабаас коронавирусийн халдварын үед цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх бэлэн байдлыг ханган ажиллаж байна.

Их дээд сургуулиудын оюутны есөн дотуур байрны 15,400 м.кв талбайд ариутгал, халдваргүйтгэл хийлээ.

Коронавирусийн голомтод тооцогдсон иргэний явсан маршрутын 15 объектод ЗӨСҮТ-ийн заавар, зөвлөмжийн дор "Түвшин билэг Төгөлдөр" ХХК ариутгал халдваргүйтгэлийг хийж байгаа аж.

Өнөөдрийн /2020.11.18/ байдлаар Сонгинохайрхан дүүрэг 12 дугаар хороо, Хан-Уул дүүргийн Яармагийн эрүүл мэндийн төвд нийт 1,020 м.кв талбайд халдваргүйтгэл хийсэн байна. Үргэлжлүүлэн Хан-Уул дүүргийн оношилгооны цэгүүдэд халдваргүйтгэл хийнэ хэмээн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.