Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/18-НД НИЙТЛЭГДСЭН

З.Мэндсайхан: ЖДҮ эрхлэгчдийн зээлийн төлөлтийг дэмжих толтоол нь хэвийн төлөлттэй яваа 700 гаруй ААН-д хамаарна

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 11 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Засгийн газрын шуурхай хуралдааны гарсан шийдвэрийг танилцуулах ААН-үүдэд хамаарах шийдвэрийн талаар холбогдох албаныхан тайлбар мэдээлэл өгсөн юм.

 

ААН-үүдэд хамаарах шийдвэрийн тухай ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан “Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн зээлийн төлөлтийг ирэх оны долдугаар сарын 1-н хүртэл дэмжих Засгийн газрын тогтоол нь яг одоо хэвийн төлөлттэй яваа, 140 гаруй тэрбум төгрөгийн зээлтэй 700 гаруй ААН-д хамаарна.

Харин хугацаа хэтрүүлсэн буюу найдваргүй авлага үүсгээд явж буй 310 ААН-ийн 53 тэрбум төгрөгийн авлагад хамаарахгүй.

Одоогийн байдлаар хүсэлтээ ирүүлсэн 1,579 ААН байна. Энэ ААН-ийн сонгон шалгаруулалтыг ирэх арванхоёрдугаар сард багтаан хийгээд 15 тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилтийг гаргана.

Зээлийн батлан даалтын санд нийт 70 орчим тэрбум төгрөг байна. Тодруулбал, 34 тэрбум төгрөгийн зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэр, АХБ-ны 12 сая ам.долларын эх үүсвэр бий. Үүгээр ААН-дээ арилжааны банк болон санхүүгийн байгууллагаас зээл авахад нь барьцаа хөрөнгийн батлан даалт гаргах замаар жижиг, дунд үйлдвэрүүдээ дэмжиж ажиллана” гэх тайлбарыг өглөө.