Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/18-НД НИЙТЛЭГДСЭН

"Амьжиргааны түвшин доогуур өрхүүдэд туслах олон санаачилга гаргаж буйд талархаж байна. Гэхдээ хатуу хөл хорионы үед болохгүй"

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 11 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улсын Онцгой комисс болон Онцгой байдлын ерөнхий газарт өнгөрсөн хугацаанд ирсэн нийт хандивын зарцуулалтын талаар Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар мэдээлэл өглөө.

Тэрбээр "ОБЕГ болон УОК-т 291 аж ахуйн нэгж, байгууллага болон 257 иргэнээс нийт 3.5 тэрбум төгрөг мөнгөн хөрөнгөөр, 121 аж ахуйн нэгж байгууллага, иргэдээс 4.3 тэрбум төгрөгийн бараа материалаар буюу нийт 7.8 тэрбум төгрөгийн хандив ирсэн. Цугласан хандиваас 6.6 тэрбум нь зарцуулагдсан бөгөөд зарцуулалтын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл нь ОБЕГ-ын сайтад ил тод байгаа. Одоогоор 1.2 тэрбум төгрөгийн бараа материалын хандив үлдсэн" гэв.

Шадар сайд Я.Содбаатар "Дотоодод цар тахлын халдвар гарснаас хойш хандив өгье, сайн дурын хөдөлгөөн өрнүүлж, хүмүүст тусалъя гэх олон төрлийн санаачилга УОК-т ирж байгаа. Гэвч бид одоогоор хязгаарлаж байна. 

Учир нь хандив цуглуулах, тараах зэрэг нь өөрөө эрсдэлтэй. Тэр хүн өөрөө эрсдэлтэй байвал бусдад тараах, эсвэл бусдаас халдвар авах магадлал бий. Энэ бол агаар дуслын замаар, хатуу биеийн гадаргуугаар ч дамждаг цар тахал. Тиймээс 11 дүгээр сарын 11-нээс хойш сайн дурын хандивын үйл ажиллагааг хязгаарласан.

Амьжиргааны түвшин доогуур өрхөд туслах олон санаачилга гаргаж буйд талархаж байна. Гэхдээ хатуу хөл хорионы үед болохгүй. Цар тахал хэн нэгнийг тойрохгүй тул 14 хоногийн хугацаанд бүх нийтээрээ дэглэмээ хатуу барих хэрэгтэй" гэв.

ВИДЕО: 
https://fb.watch/1Qs4u0HDdE/