Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/18-НД НИЙТЛЭГДСЭН

Я.Содбаатар: Бүх төрлийн худалдан авах үйл ажиллагааны сонгон шалгаруулалтыг 2020.12.04-н хүртэл хойшлуулсан

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 11 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Худалдан авах үйл ажиллагаатай холбоотой асуудлаар Шадар сайд Я.Содбаатар мэдээлэл өглөө.

"Аж ахуйн нэгжүүд тендер шалгаруулалтад оролцох тэгш боломжийг хангах зорилгоор бэлэн байдал зарласан хугацаанд хүлээн авах бүх төрлийн тендер шалгаруулалтын хугацааг 2020.12.04-ний өдөр хүртэл сунгасан.

Энэ хугацаанд тендерийн үйл ажиллагаа явагдахгүй. Тендер авах хугацааг хойшлуулж байгаа юм.

Ирэх жилийн долдугаар сарын 1-н гэхэд худалдан авалтын үйл ажиллагааг 95%-д хүргэж цахимжуулна гэж бодож байна. Бэлтгэл ажил үндсэндээ хангагдсан" гэдгийг тэрбээр хэлсэн юм. 

Цахимжуулах ажлын хүрээнд дотоодын худалдан авалтуудыг урт хугацаагаар худалдан авах зэрэг нарийн зохицуулалт хийх аж.

Видео: 

https://fb.watch/1Qs4u0HDdE/