Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/18-НД НИЙТЛЭГДСЭН

Хүнсний бүтээгдэхүүний импорт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 54 хувиар өсчээ

Г.Номин, iKon.mn
2020 оны 11 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Арваннэгдүгээр сарын 9-15 буюу нэг долоо хоногийн хугацаанд импорт 115.9 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 41.7 сая ам.доллараар буурчээ.

Гол нэрийн бүтээгдэхүүнүүдээс эрдэс бүтээгдэхүүн, автомашин, машин техникийн барааны импорт буурсан бол хүнсний бүтээгдэхүүний импорт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 54 хувиар өссөн байна. Хүнсний бүтээгдэхүүнүүд дундаас өндөг, тахиа, гахайн мах, хүнсний ногоо, жимсний импорт их хэмжээгээр нэмэгджээ.

 
Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар

Экспорт арваннэгдүгээр сарын 9-15-нд өмнөх долоо хоногоосоо 42.9 хувиар өсчээ.

Хилийн боомтын мэдээгээр бүх боомтын автомашины хөдөлгөөн нэмэгдсэн нь харагдаж байна. Тайлант хугацаанд нийт 8,967 автомашинаар чулуун нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр экспортолжээ.

Экспортын 38.6 хувийг чулуун нүүрс, 28.6 хувийг зэсийн баяжмал, 11.3 хувийг төмрийн хүдэр, 21.6 хувийг бусад бараа бүтээгдэхүүн эзэлж байна.

 
Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар