Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/18-НД НИЙТЛЭГДСЭН

Цар тахлын үед эдийн засгийг дэмжих Ерөнхийлөгчийн саналаас дөрвийг нь Засгийн газар дэмжжээ

Б.Дэлгэр, iKon.mn
2020 оны 11 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Цар тахлын онцгой нөхцөл байдлын үед эдийн засгийг тэтгэж, өрхийг дэмжих зургаан санал гаргаж байгаагаа Ерөнхийлөгч Х.Баттулга Засгийн газарт хүргүүлсэн талаар бид мэдээлсэн.

Түүний саналуудаас өрх бүрд 1 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх саналыг Засгийн газар дэмжээгүй бол дөрвөн саналыг нь дэмжсэн байна.

Ерөнхийлөгч өрх бүрд 1 сая төгрөгийн тусламж үзүүлэхээс гадна  

  • Төсвийн алдлыг эрс хумьж, хэмнэсэн хөрөнгөөр бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжид хөнгөлөлттэй зээл олгох, банк, банк бус санхүүгийн байгууллага, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний зээлийн хүү, төлбөрийн хугацааг зургаан сараас доошгүй хугацаагаар хойшлуулах;
  • Хөдөлмөр эрхлэгч иргэдээ хатуу хөл хорионы хугацаанд дэмжиж, төрийн албан хаагчаас бусад хөдөлмөр эрхлэгчдэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний тэтгэлгийг төрөөс олгох;
  • Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн аливаа хэлбэрийн түрээсийн төлбөрийг хөнгөлөхөд чиглэсэн цогц хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх;  
  • Нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний болон аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг зургаан сараас доошгүй хугацаагаар хойшлуулах;
  • Ипотекийн зээлийг хүүгийн төлбөрөөс чөлөөлөх, төлбөрийн хугацааг 2021 оны нэгдүгээр сараас эхлэн зургаан сараас доошгүй хугацаагаар хойшлуулах зэрэг эдийн засгийн арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг  гэсэн саналуудыг гаргаад байгаа билээ.