Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/18-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгост нэг өдрийн дотор илэрсэн Covid-19 халдварын тохиолдол 300 давлаа

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 11 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн 24 цагийн хугацаанд Өмнөд Солонгост бүртгэгдсэн коронавирусийн халдварын тохиолдол 313 хүрсэн нь наймдугаар сараас хойших хугацааны хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

Үүнээс 245 нь дотоодод дамжсан халдварын тохиолдлууд юм байна.

Сүүлийн дөрвөн өдрийн турш өдөр бүр 200-аас дээш тохиолдол илэрч байснаа наймдугаар сарын 29-ний өдрөөс хойш өнөөдөр анх удаа 300 давсан нь энэ юм.

Цар тахлын шинэ давалгаа эхэлж болзошгүй болсон тул Өмнөд Солонгосын засгийн газар Пүрэв гарагаас эхлэн нийслэл Сөүл хотын ойр орчимд хорио цээрийн дэглэмээ чангатгаж байгаа.

Шинэ дэглэмийн үед хүмүүсийн аж амьдрал хэвийн үргэлжлэх ч бизнесийн байгууллагуудад тавигдах шаардлага нэмэгдэж байна. Тухайлбал нэг дор цугларах хүний тоог 100-аар хязгаарлаж, спортын уралдаан тэмцээний үзэгчдийн суудлын дүүргэлтийг 30 хувиар тогтоож, ресторан, баар зэрэг газарт үйлчлүүлэгчдийн  хоорондын зайг нэмэгдүүлжээ.

Тус улсад бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо өнөөдрийн байдлаар нийтдээ 29,311 хүрч, нас барсан өвчтөний тоо 496 болоод байна.

 

Эх сурвалж: Yonhap News