Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/18-НД НИЙТЛЭГДСЭН

Засгийн газар эдийн засгийг дэмжих чиглэлээр авах арга хэмжээний тухай хэлэлцэж байна

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 11 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг ЗГХМОНХХ-ээс авав.

Засгийн газрын ээлжит хуралдаан эхэлсэн байна.

Өнөөдрийн хуралдаанаар эдийн засгийг дэмжих чиглэлээр авах арга хэмжээний тухай хэлэлцэж буйг эх сурвалж мэдээллээ.

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед банкны зээл, түрээсийг хойшлуулах, эдийн засгийн дэмжлэгийн асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ гэдгийг Шадар сайд Я.Содбаатар мэдэгдэж байв.

Харин Ерөнхийлөгчийн зүгээс:

  • Өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх
  • Төсвийн зардлыг эрс хумьж, хэмнэсэн хөрөнгөөр бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжид хөнгөлөлттэй зээл олгох, банк, банк бус санхүүгийн байгууллага, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний зээлийн хүү, төлбөрийн хугацааг зургаан сараас доошгүй хугацаагаар хойшлуулах;
  • Хөдөлмөр эрхлэгч иргэдээ хатуу хөл хорионы хугацаанд дэмжиж, төрийн албан хаагчаас бусад хөдөлмөр эрхлэгчдэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний тэтгэлгийг төрөөс олгох;
  • Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн аливаа хэлбэрийн түрээсийн төлбөрийг хөнгөлөхөд чиглэсэн цогц хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх;  
  • Нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний болон аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг зургаан сараас доошгүй хугацаагаар хойшлуулах;
  • Ипотекийн зээлийг хүүгийн төлбөрөөс чөлөөлөх, төлбөрийн хугацааг 2021 оны нэгдүгээр сараас эхлэн зургаан сараас доошгүй хугацаагаар хойшлуулах зэрэг эдийн засгийн арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг санал болгоод байгаа билээ.

Засгийн газраас гаргасан шийдвэрийг мэдээлэх болно.