Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/17-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Сумъяабазар: Автобусны горим алдагдсан нь олон нийтийн сүлжээнд харагдсан

Т.Саран, iKon.mn
2020 оны 11 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УОК-оос гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр холбогдох албаныхан сэтгүүлчдийн асуултад хариуллаа

-Зорчигчийг нийтийн тээвэрт ороход нь шалгах хүн хүчний боломж байна уу?

-Нийтийн тээврийн ариутгал дээр онцгой анхаарч байна. Өнөөдрийн байдлаар 90 чиглэлд 820 автобусыг гаргасан. Цаашдаа 900 болгож нэмэгдүүлэх тал дээр анхаарна.

Иргэдийг нийтийн тээврийн автобусанд ороход нь халууныг хэмжих, ариутгах чиглэлд хүмүүс ажиллаж байна. Харамсалтай нь өнөөдөр автобусны горим алдагдсан нь олон нийтийн сүлжээнд харагдсан. Эндээс гараад хариуцаж ажиллаж байгаа хүмүүст нийслэлийн онцгой комиссын хурал хийгээд үүрэг өгнө.

-Улаанбаатар төмөр замын ажил хэвийн явагдах уу?

-УБТЗ-ын ажил хэвийн явагдаж байгаа. Цаашдаа ч хэвийн байна. Шуурхай штаб бүх байгууллага дээр ажиллаж байгаа. Маргаашаас Зам, тээврийн хөгжлийн яаманд шуурхай штаб ажиллана.

-Тохижилт үйлчилгээний ажилчдад хамгаалалтын хувцас алга. Үүн дээр яаж анхаарч байгаа вэ?

-Хот нийтийн аж ахуйн чиглэлд анхаарч байгаа. Хүн амын орлогын албан татварыг өнгөрсөн дөрвөн сард зогсоосон. Ирэх оны төсөв амаргүй байхаар харагдаж байгаа. 

Өнөөдрийн байдлаар 225 тээврийн аж ахуйн чиглэлийн автомашин ажиллаж байна. Хот нийтийн аж ахуйн ажилчдын халдвар хамгаалалд анхаарч, зохих арга хэмжээг авсан. 500 гаруй тээврийн хэрэгслийг Ус сувгийн удирдах газраас гаргаж, ямар нэг зөрчилгүй ажиллаж байгаа.  Эмнэлгийн хог хаягдлыг өндөр температурт шатааж, холбогдох албаныханд үүрэг өгсөн.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.