Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/17-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Ариунбуян: Маргаашаас эхлээд хөл хорио зөрчсөн хүмүүст хатуу арга хэмжээ авна

Т.Өлзийбаяр, iKon.mn
2020 оны 11 сарын 17
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

Цаг үеийн асуудлаар УОК-оос мэдээлэл хийж байна. 

ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян “Цар тахал дэгдсэнээс хойш дэлхийн 82 орон хатуу хөл хорионы дэглэм тогтоосон. Хөл хорионы дэглэмийг 90 хувь хэрэгжүүлж чадсан улсад халдварын тархалт 40 хувиар буурсан статистик байна.

Маргаашаас эхлээд хөл хорио зөрчсөн хүмүүст хатуу арга хэмжээ авна. Иргэд аль болох онлайнаар ажлаа хийх хэрэгтэй. Зөвхөн зориулалтын байгууллага аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хэвийн горимоор зохион байгуулна.

Хөдөө орон нутгаас бүх нийтийн бэлэн байдалд шилжихээс өмнө хотод ирсэн иргэд их байна.

УОК-оос Улаанбаатараас орон нутаг руу иргэдийг гаргах шийдвэр гараагүй. Албан ёсоор тусгай журам батлагдвал энэ мэдээллийг зарлана” гэв.