Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/17-НД НИЙТЛЭГДСЭН

Коронавирусийн халдвар илэрсэн Дархан-Уул аймгийн иргэн Улаанбаатар хотод ирээд явсан уу?

Т.Өлзийбаяр, iKon.mn
2020 оны 11 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УОК-оос цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Хурлын дараа холбогдох албаныхан сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

- Одоогоор улсын хэмжээнд нийт хавьтлуудын хэдэн хувь нь шинжилгээнд хамрагдаад байна вэ? Сайн дураар шинжилгээ өгч байгаа иргэд заавал хоёр гурван удаа шинжилгээ өгөх үү?

-Батлагдсан тохиолдлыг бүртгэгдсэн тухай бүрд нь тухайн хүний оршин сууж байсан хаяг, явсан зам мөрийг иргэдэд хэлж байгаа. Сайн дураараа шинжилгээ өгч байгаа иргэдийг заавал гурав, дөрвөн удаа шинжилгээнд хамруулахгүй. Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын шинжилгээг 100 хувь хийсэн. Хоёр дахь хавьтлын шинжилгээний явц 80 хувьтай байна. 

-Дарханы батлагдсан тохиолдол болох иргэн хаагуур явсан бэ. Хаанаас коронавирус авсан байх магадлалтай юм бэ. Шинээр илэрч байгаа хүмүүсийн маршрутыг гаргаж, сэрэмжлүүлэг өгч болох уу? 

-Улаанбаатар хотын багц тохиолдлын бүх зам мөрийг зарласны үндсэн дээр 6,000 орчим хавьтлыг илрүүлсэн. Дархан-Уул аймгийн батлагдсан тохиолдол Сэлэнгийн бараа бүтээгдэхүүний тээвэрлэлттэй холбоотой. Тиймээс Сэлэнгэ, Дарханыг төмөр зам дагасан багц гэж үзэж байгаа. 

-Сэлэнгэ аймаг болон Хэнтийн иргэдийн шинжилгээний хариу гарсан уу?

-Хэнтий аймгийн 10 хүний шинжилгээ сөрөг гарсан. Бид ойрын хавьтлуудад түргэвчилсэн тест тавьж байгаа. Түргэвчилсэн тест эерэг, сөрөг аль нь ч гарсан PCR шинжилгээ хийж баталгаажуулж байна. 

-Коронавирус илэрсэн Дархан-Уул аймгийн иргэн Улаанбаатар хотод ирээд явсан гэх мэдээлэл байна?

-Тухайн иргэнийг Дархан-Уул аймагт байхад нь илрүүлсэн. Үргэлжлүүлэн судлаж байна. Өөрөө бол Дархан-Уул аймагт байсан гэсэн мэдээлэл өгч байгаа.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.