Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/17-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Ганзориг: Тоо хязгаартай, тусгай өрөөгөөр үйлчилгээ үзүүлэх банкууд УОК-оос зөвшөөрлөө авсан

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 11 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УОК-оос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. 

Мэдээллийн үеэр “Банкны төлбөр тооцооны төвүүд ажиллаж байгаа юу. Ажиллаж байгаа бол цахим хэлбэрээр ажиллах боломжтой юу” гэсэн сэтгүүлчийн асуултад УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг хариулт өглөө. 

Тэрбээр “Засгийн газраас баталсан хөл хорионы үеэр ажиллах байгууллагуудын жагсаалтад банкны салбар орсон. Банкны холбоо, Монголбанкнаас энэ сарын 17-ныг дуустал онлайнаар ажиллана гэдэг хүсэлтээ ирүүлсэн. Одоогоор банк ажиллаагүй байгаа. 

Гэхдээ тодорхой тоо хязгаартай, тусгай өрөөгөөр үйлчилгээ үзүүлэх банкууд УОК-оос зөвшөөрлөө авсан. Энэ бол Монголбанкны хариулах асуудал. 

Төрийн банкаар дамждаг халамж мөнгө өнгөрсөн өдрүүдэд орсон. Орон нутгийн банкны салбарууд ажиллаж байгаа" гэв. 

Хүүхдийн мөнгийг өнөөдрөөс данс руу нь оруулахаар ХНХЯ ажиллаж байсан боловч арилжааны банкуудаар дамжих, зарим иргэн дансгүй байгаа зэрэг хүндрэлээс үүдэн энэ сарын 20-ноос олгохоор болсон байна.