Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/17-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Ариунбуян: Сэлэнгэ аймгийн төвийн иргэдийг бүгдийг шинжилгээнд хамруулна

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 11 сарын 17
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

УОК-оос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. 

ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян: Сэлэнгэ аймагт багц өвчлөлийн дөрвөн тохиолдол бүртгэгдсэн. Үүнтэй холбоотойгоор шуурхай ажиллагааны журмыг батлаад ажиллаж байна. 

Аймгийн төв буюу Сүхбаатар сумын нутагт 25 мянган иргэн байна. Долоо хоногийн хугацаанд халдварын тархалтыг зогсоохоор ажиллаж байна. Эрүүл мэндийн байгууллагаас явуулын хоёр лаборатори гаргасан. Сүхбаатар суманд байрлах аймгийн нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагааг тусгай горимд шилжүүлж, эмнэлгийн эмч, ажилтнуудыг өөр байранд шилжүүлэх ажил явагдаж байна. 

Дархан-Уул аймагт нэг тохиолдол илэрсэн. Тухайн хүн нь хувиараа бизнес эрхлэгч байсан. Тиймээс тус аймагт өчигдөр шөнөөс эхлэн тэг зогсолт хийгээд байна. 

Өнөөдөр Улаанбаатар хотын хэмжээнд хөдөлгөөн нэмэгдсэн байна. 

Цагдаа замын хөдөлгөөн зохицуулахад хүндрэлтэй байгаа. Иргэддээ дахин сануулахад хөл хорионы үед гэрээсээ гарахгүй байхыг хүсэж байна. Хөдөлгөөн ойрын болон дам хавьтлыг тогтооход сөргөөр нөлөөлж байна. 

Эрүүл мэндийн байгууллагаас иргэдийг сайн дураар шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж байна. Иргэдийг энэ шинжилгээнд идэвхтэй оролцохыг уриалж байна. 

ВИДЕО: УОК /2020.11.17/

https://fb.watch/1P8X2KmzX3/