2021/04/17
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,850.02₮
B30
УЛААНБААТАР
16°
|
-5°
B30
УЛААНБААТАР
13°
|
B30
УЛААНБААТАР
16°
|
13:00
S32
12°
14:00
S32
13°
15:00
S32
15°
16:00
S32
16°
17:00
S32
16°
18:00
S32
14°
19:00
S32
12°
20:00
S31
21:00
S31
22:00
S31
23:00
S31
00:00
S31
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/17 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улаанбаатарын голомтоос 10, Сэлэнгэд 4 тохиолдол батлагдаад байна

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 11 сарын 17
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг MPA.mn

Улсын Онцгой комиссоос мэдээлж байна.

УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг “Улсын хил дотор халдварын батлагдсан 22 тохиолдол байна. Улаанбаатар болон Сэлэнгэд голомт гараад байгаа” гэлээ.

ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “2020 оны 11 дүгээр сарын 10-наас хойш Улаанбаатар болон Сэлэнгэ аймагт халдварын багц өвчин гарсан. Улаанбаатар хотод бүртгэгдсэн анхны тохиолдлын ойрын хавьтал болох 445 хүнийг илрүүлж, 100 хувь шинжилгээнд хамруулсан.

Хоёр удаагийн давтан шинжилгээнд 100 гаруй, гурван удаагийн давтан шинжилгээнд 30 гаруй хүнийг хамрууллаа. Улаанбаатар хотын багц өвчний хүрээн дэхь халдвар авсан хүний тоо 10 байгаа юм. Үүнтэй зэрэгцээд Сэлэнгэ аймагт халдварын голомт гарч батлагдсан тохиолдол дөрөв байна. Энэ нь Улаанбаатар хоттой хамаагүй.

Сэлэнгэ, Дарханы төмөр замын урсгалыг дагасан халдварын тохиолдол, Улаанбаатар гээд манай улсад хоёр хэсэг багц тохиолдол бүртгэгдсэн. Улаанбаатар хотын багц өвчний ойрын хавьтлуудыг шинжилгээнд хамруулж, хүрээг цомхотгож, хяналтдаа аваад байна. 

Алтанбулагийн боомтоор дамжуулж ачаа тээвэрийн үйл ажиллагаа эрхлэх явцад халдвар агаар дуслын замаар болон ахуйн замаар халдах эсрдэлтэй тул төмөр замаа дагасан халдварын шинэ голомт үүсэж байна гэж мэргэжлийн байгууллагын хувьд үэж байна. 

Иймд хүрээгээ тогтоосон ажил төлөвлөгөөний дагуу хийгдэж байна" гэв. 

ШУУД ҮЗЭХ:

https://fb.watch/1P8X2KmzX3/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x