Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/16-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхдийн мөнгийг маргаашаас олгож эхэлнэ

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 11 сарын 16
iKon.MN
Зураг зураг
20,000 төгрөгийн шинэ дэвсгэрт /2020 он/

Улсын онцгой комиссын ээлжит шуурхай хуралдаанаар Бүх нийтийн бэлэн байдлын зэргийн үед авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, явцын талаар холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсож, хуралдааны дараа комиссын гишүүд мэдээлэл өглөө. 

Эмзэг бүлгийн иргэдэд хүргэх хүнсний талон, халамжийн тухайд өнөөдрийн байдлаар 242 мянган хүнд 4.8 тэрбум төгрөгийн хүнсний талон /том хүнд 32 мянга, хүүхэд 8,000/ олгосон байна.

Мөн халамжийн мөнгийг иргэдийн данс руу нь шилжүүлсэн бөгөөд маргаашаас хүүхдийн 100 мянган төгрөгийг шилжүүлж эхэлнэ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.