Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/16-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: 18 цэгт иргэдээс COVID-19 илрүүлэх түргэвчилсэн болон PCR шинжилгээний сорил авч байна

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 11 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Халдварын эрсдэл бүхий ойрын болон дам хавьталд тооцогдсон иргэд Нийслэлийн Эрүүл мэндийн газраас өгсөн шинжилгээний цаг, товлосон байршлын дагуу шинжилгээнд хамрагдаж байна. 

Тухайлбал, холбогдох байгууллагуудаас нэр зааж дурдсан үзвэр, үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлсэн болон өөрсдийгөө халдварын эрсдэлд орсон гэж үзэж буй иргэд 75751200 дугаарын утсанд хандаж зөвлөгөө мэдээлэл болон уг шинжилгээ өгөхөөр цаг авах боломжтой юм.

COVID-19 илрүүлэх түргэвчилсэн болон PCR шинжилгээний сорил авах 18 цэг:

  1. Сонгинохайрхан дүүрэг – 12 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төв
  2. Чингэлтэй дүүрэг – 15 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төв
  3. Баянгол дүүрэг – 46 дугаар сургууль
  4. Баянгол дүүрэг – 20 дугаар сургууль
  5. Сүхбаатар дүүрэг – 3 дугаар сургууль /Монгол/
  6. Баянзүрх дүүрэг – 14 дүгээр сургууль
  7. Хан-Уул дүүрэг – 18 дугаар сургууль
  8. Сүхбаатар дүүрэг - Дамбадаржаа дахь Эрүүл мэндийн төвийн сувилал
  9. Баянгол дүүрэг - Эмүжин төв
  10. Хан-уул дүүрэг - Яармаг дахь Эрүүл мэндийн төвийн салбар амбулатори
  11. Сонгинохайрхан дүүрэг - Жишиг нэгдсэн эмнэлгийн байр
  12. Сонгинохайрхан дүүрэг - Эрүүл мэндийн төвийн харьяа салбар амбулатори-2
  13. Баянзүрх дүүрэг - Сүрьеэгийн диспансер
  14. Баянзүрх дүүрэг - 26 ортой хүүхдийн эмнэлэг
  15. Чингэлтэй дүүрэг - Эрүүл мэндийн төвийн Мэс засал, гэмтлийн тасаг
  16. Багахангай дүүрэг - Эрүүл мэндийн төвийн хуучин захиргааны барилга
  17. Налайх дүүрэг - Эрүүл мэндийн төвийн амбулаторийн хуучин байр
  18. Багануур дүүрэг - Эрүүл мэндийн төвийн халдвартын тасгийн байр
ФОТО:

Сүхбаатар дүүрэг дэх 3 дугаар сургууль дээрх шинжилгээ авах цэгт ямар зохион байгуулалт хийж буй талаарх фото мэдээллийг хүргэе.

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг