Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/16-НД НИЙТЛЭГДСЭН

"УОК-ын бус гишүүд цар тахлын талаар бүрэн бус мэдээллийг олон нийтэд мэдээлэхгүй байхыг анхааруулсан"

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 11 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улсын Онцгой комиссын даргын шуурхай хуралдаан болж байна.

Уг хурлаар хэлэлцэж буй асуудлын талаар УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдээлэв.

Тэрбээр 

  • Дархан-Уул аймагт 4,500 хүнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд долоон хүний шинжилгээний хариу эерэг гарсныг PCR болон сорьцын шинжилгээ хийхэд давтан сөрөг гарч халдвар илрээгүй.
  • Хэнтий аймагт түргэвчилсэн оношлуураар эерэг гарсан асуудлыг PCR-аар нягталж байна.
  • Хөдөө орон нутгаас иргэдийг гаргах шийдвэр гараагүй
  • УИХ-ын гишүүд, УОК-ын бус гишүүд цар тахлын хариу арга хэмжээний талаар бүрэн бус мэдээллийг олон нийтэд мэдээлэхгүй байхыг шат шатанд нь анхааруулсан!
  • Ерөнхий сайд болон Шадар сайдаас өгсөн чиглэлийн дагуу Энхсаран сувилалд хууль тогтоомж зөрчигдсөн эсэхийг шалгах ажлын хэсгийн хэрэгжилт явц
  • Хуурамч, албаны бус баталгаагүй мэдээлэл түгээж буй зарим хэвлэл, хувь хүмүүст хариуцлага тооцох асуудлыг эрчимжүүлэх талаар ярилцаж байна гэжээ.