Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/16-НД НИЙТЛЭГДСЭН

ЗӨВЛӨГӨӨ: Стресс менежментийг хэрхэн хийх вэ?

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 11 сарын 16
iKon.MN
 

Эрүүл мэндийн яамнаас бэлтгэн хүргэдэг ээлжит зөвлөгөөний цагаар өнөөдөр "Стресс менежмент"-ийн талаарх мэдээллийг хүргэлээ.

Стресс бол бидний амьдралын салшгүй нэг хэсэг бөгөөд аливаа асуудалтай тулгарахад дасан зохицох явцад үүсэж буй хариу урвал юм.

Стресст дасан зохицоход гурван үе шатыг туулдаг. 

  1. Сөрөг стресс мэдэрмэгц сандарч түгшдэг.
  2. Эсэргүүцлийн үе шат. Асуудлын талаар бодох тусам сэтгэл тавгүйрхдэг тул түүнээс зайлсхийж, өөрийгөө хамгаалах механизм боловсруулна. Ингэхдээ тухайн зүйлийг болоогүй мэтээр үгүйсгэх, аль болох тайван байх, тоохгүй орхих гэх мэт
  3. Туйлдах, ядаргааны үе шат. Стрессийн нөхцөл байдалд дасан зохицох чадвараа алдаж, өвчин эмгэг үүсдэг.

Өвчин эмгэг үүсэхээс өмнө стресст өртсөнөөр хүмүүст таван төрлийн шинж тэмдэг илэрнэ.

  • Бие махбодын бүлэг шинж тэмдэг: Толгой өвдөх, ядрах, сульдах, булчингаар өвдөх, сэтгэл тайван бус байх
  • Сэтгэл хөдлөлийн шинжүүд буюу сэтгэлээр унах, түгших
  • Танин мэдэхүйн бүлэг шинж: Түргэн уурлах, хүмүүстэй харилцахдаа бухимдах, кофены хэрэглээ ихсэх
  • Төрөх үйлийн шинж тэмдгүүд: Аливаа зүйлд анхаарал төвлөрөхгүй байх, амархан мартах, асуудал болоод буй зүйлийн талаар байнга бодох
  • Нийгмийн шинж тэмдгүүд: Өдөр тутмын ажилдаа идэвхгүй болдог. Хүмүүстэй харилцахаас татгалзаж аль болох ганцаараа байхыг илүүд үзэн, улмаар ажлаас гарах талаар боддог. Мөн өдрийг идэвхгүй өнгөрөөдөг.

Эдгээр таван бүлэг шинж тэмдэг танд илэрч байвал стресст өртсөн байж болзошгүй юм. Энэ үед хэрхэн зөв зохицуулалт хийх талаар мэргэжлийн хүн дараах зөвлөгөөг хүргэлээ.

Видео: 
https://www.facebook.com/watch/?v=307362173620848

Стресс менежментэд хамгийн чухал нь амьсгалын дасгалыг тогтмол хийх, булчин суллах дасгал хийх, идэвхтэй хөдөлгөөн хийх зэрэг юм. Түүнчлэн ажил, амралтын цагаа сайтар зохицуулж, өөртөө цаг гаргах, гэрийн тэжээвэр амьтадтай тоглох нь хүний сэтгэл зүйд эергээр нөлөөлдөг.

Түүнчлэн юунд стресстэж байгаагаа олохын тулд мэдрэмжээ нээж, дотны хүнтэйгээ ярилцах, эсвэл мэргэжлийн сэтгэл зүйчид хандах нь зөв юм.

 

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам