Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/15-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: "Иргэд зуслан руугаа ирж, очих боломжгүй"

Т.Саран, iKon.mn
2020 оны 11 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Цагдаагийн Ерөнхий Газраас иргэдийг гэртээ байж, халдвар хамгааллын дэглэмээ баримтлахыг анхаарууллаа.

Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгч, цагдаагийн ахмад М.Мөнхшүр “Баянзүрх дүүргийн 27-р хорооны орчимд замын хөдөлгөөний нөхцөл байдал тайван байна. 

Автобусны буудал, зах худалдааны төвийн цэг болгон дээр алба хаагчид үүрэг гүйцэтгэж байгаа юм.  Иргэд гэртээ байж, аюулгүй байдлаа ханган алба хаагчдын заавар зөвлөмжийг биелүүлэхийг уриалъя.

Зуслан руугаа очих, хот руу орох гэсэн иргэд их зорчиж байна. Зуслан чиглэлээс гэртээ буцаж очих гэж байгаа тохиолдолд хөл хорионд орно. Хотоос зуслан явах боломжгүй. Иргэд та бүхэн хөл хорионы дэглэмийг баримталснаар өөрийгөө хамгаалж чадна” гэлээ.

ВИДЕО:

 

Эх сурвалж: ЦЕГ