Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/15-НД НИЙТЛЭГДСЭН

"Нийслэлд батлагдсан тохиолдлын нэгдүгээр хавьтлын 909 хүний шинжилгээний хариу сөрөг гарлаа"

Т.Саран, iKon.mn
2020 оны 11 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

ЭМЯ-наас 17:00 цагийн ээлжит мэдээлээ хийж, шинжилгээний хариунуудыг зарлалаа.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Өнөөдөр 11:00 цагаас хойш ХӨСҮТ-ийн хоёр лабораторид 98 хүнд, Дорнод аймгийн нэгдсэн лабораторд 68 хүнд коронавирус илрүүлэх шинжилгээ хийхэд тус тус халдвар илрээгүй.

Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн лабораторид нийслэл хотын тохиолдлын нэгдүгээр хавьталд 909 хүний шинжилгээ хийхэд өглөө 750 хүний шинжилгээ сөрөг гарсан бол үлдсэн 159 хүнд шинжилгээ хийхэд сөрөг гарлаа.

Мөн хоёрдугаар хавьтлын 5,314 хүнийг шинжилгээнд хамрууллаа. Үүнээс 1,394 хүний шинжилгээ сөрөг гарлаа.

Нийслэл болон Сэлэнгэ аймагт тандалт судалгаа үргэлжилж байна.

Айдас биш баримтаар цуурхал биш шинжлэх ухаанчаар асуудалд хандаж коронавирусийн хүнд үеийг даван гарцгаая. Сөрөг мэдээллээс аль болох зайлсхийж, сэтгэл санааны таагүй байдлаа найз нөхөд хамт олонтойгоо утсаар харьцах, шинэ бүжиг дуу сурах зэргээр сэтгэл зүйгээ тайван байлгаарай” гэлээ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.