Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/15-НД НИЙТЛЭГДСЭН

УОК хөл хориог сунгах саналыг дэмжжээ. Засгийн газар эцсийн шийдвэрийг гаргана

А.Намуун, iKon.mn
2020 оны 11 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж УОК
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

15:27 2020/11/15

УОК-ын хуралдаан өндөрлөж, Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна.

Эх сурвалжийн мэдээлснээр бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 14 хоногоор сунгах саналыг УОК дэмжжээ.

Одоо Засгийн газар эцсийн шийдвэрийг гаргах юм.

Засгийн газраас арваннэгдүгээр сарын 12-ны 06:00 цагаас арваннэгдүгээр сарын 17-ны 06:00 цаг хүртэл Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн билээ.

13:30 2020/11/15

ЭМЯ-ны эрдэмтдийн зөвлөлөөс хөл хориог 14 хоног сунгах санал ирүүлжээ

Улсын Онцгой Комисс/УОК/  яг одоо хуралдаж байна.

Хурлаар "ДЭМБ болон вирус судлалын эрдэмтдийн зөвлөлөөс ирүүүлсэн хөл хориог 14 хоног сунгах саналыг хэлэлцүүлж байна" гэж УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг мэдээллээ.

Засгийн газар үргэлжлүүлэн 14:00 цагаас хуралдаж эцсийн шийдвэрийг гаргах юм байна.

Эрүүл мэндийн яам  болон Эрдэмтдийн зөвлөлөөс одоо явагдаж буй тандалт судалгааны ажлыг дуусгах, цаашид тохиолдлын дам халдваруудыг тогтоох, шинжилгээнд хамруулах ажлуудыг өргөн хүрээнд хийх шаардлагатай учир хөл хориог 14 хоног сунгах саналаа УОК-д хүргүүлээд байгаа юм.

Энэ талаарх мэдээллийг хүргэх болно.