Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/15-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөөдрөөс эхлэн нөөцийн мах худалдаалж буй 15 газар

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 11 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнөөдрөөс нийслэлийн зургаан дүүрэгт 15 цэгээр нөөцийн мах борлуулж эхэлнэ. Хонины мах нэг килограмм нь 6,700₮ бол үхрийн мах 7,700₮-өөр борлуулагдах юм байна. 

Иргэн та хүнсний худалдааны газруудаар явахдаа амны хаалтаа зүүх, хүн хоорондын зай барих/2метр/, гараа ариутгах дүрмийг баримталж халдвараас хамгаалахыг мартуузай.

Нөөцийн мах борлуулах цэгүүд

Баянгол дүүрэг 

  • II хороо, KFC төвийн баруун талд 
  • 12 хороо, 6 дугаар бичил хорооллын Баянтахилт төвийн талбайд 

Баянзүрх дүүрэг

  • 8 дугаар хороо, Тэнгэр худалдааны төвийн талбайд 
  • 4 дүгээр хороо, Жуковын музейн талбай 
  • I хороо, Скай их дэлгүүрийн гадна талбай
  • 10 дугаар хороо, Амгалан захын гадна талбай

Чингэлтэй дүүрэг

  • 2 дугаар хороо, “Алтжин Бөмбөгөр” худалдааны төвийн гадна талбайд 
  • 16 дугаар хороо, Хайлаастын хуучин эцсийн байршил

Сүхбаатар дүүрэг

  • Хангай хотхоны гадна талбай
  • 18 дугаар хороо, Бэлх худалдааны төвийн гадна талбай

Сонгинохайрхан дүүрэг

  • 37 дугаар хороо, Содон хорооллын дундах талбай 
  • 14 дүгээр хороо, Цамбагаравын урд талбай 
  • 1 дүгээр хороо, Толгойт Гүнгэрваа төвийн талбай

Хан - Уул дүүрэг

  • Лавай худалдааны төвийн гадна талбай 
  • Буянт-Ухаа 2 хорооллын гадна талбай.