Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/14-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Мөнхсайхан: Даваа гарагаас 11 цэгт COVID-19-ийн шинжилгээг иргэд үнэ төлбөргүй өгч болно

Б.Дэлгэр, iKon.mn
2020 оны 11 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Коронавирусийн Монгол Улсад батлагдсан тохиолдлуудын нийт хавьтлын тоо 2,700 орчим байгаа ба халдвартай хүмүүс тогтоогдвол энэ тоо нэмэгдээд явж буй талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хэллээ.

Тэрбээр "Өнөөдрийн байдлаар 2,000 орчим шинжилгээг хийгээд байна. Улаанбаатарт байгуулсан 11 цэгт өнөөдрийн байдлаар 400 гаруй хүнээс шинжилгээ авсан. Ингэхдээ

  • Түргэвчилсэн антиген 
  • PCR

гэсэн хоёр төрлийн шинжилгээ авч, баталгаажуулж байгаа.

Сэлэнгэ аймагт шинжилгээ авах хоёр цэгийг өнөөдрөөс байгуулж, 200 гаруй хүнээс шинжилгээ авсан. 

Дархан-Уул аймагт мөн шинжилгээ авах ажиллагаа эхлээд явж байгаа" гэлээ. 

Мөн сайн дураар шинжилгээнд хамрагдахад 150,000 төгрөгийн төлбөртэй гэдэг нь ташаа мэдээлэл болохыг Эрүүл мэндийн сайд тайлбарлалаа. "Шинжилгээг үнэ төлбөргүй, 11 цэгт авч байгаа. Сайн дураар хамрагдах хүмүүс Даваа гарагаас шинжилгээ өгч болно. Одоохондоо зөвхөн хавьтал болсон хүмүүс өгөх юм. 

Бүх аймаг болон нийслэлийн дүүргийн лавлагаа шатлалын эмнэлгүүдээр түргэвчилсэн оношлуурууд тараагдсан. Энэ эмнэлгүүд шаардлагатай иргэдэд шинжилгээ хийнэ" хэмээн нэмж мэдээлэв. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.