Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/14-НД НИЙТЛЭГДСЭН

Цар тахлын үед ажиллаж буй 14,809 албан хаагчид урамшуулал олгох шийдвэр гаргалаа

Б.Дэлгэр, iKon.mn
2020 оны 11 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: ЗГ-ын ХМХХ

Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдлаа. Тус хурлаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

Шадар сайд Я.Содбаатар "Засгийн газар ээлжит бусаар хуралдаж хэд хэдэн шийдвэр гаргалаа. 

Нэгдүгээрт, халдварын голомтод ажиллаж байгаа эмч эмнэлгийн ажилчид, цагдаа, онцгой, мэргэжлийн хяналтын нийт 14,809 хүнд урамшуулал олгох шийдвэр гаргалаа. Үүнд шаардлагатай 13 тэрбум төгрөгийн хөрөнгийг Засгийн газрын нөөцөөс гаргана. 

Хүнсний нөөцийг бүрдүүлэх чиглэлээр хавраас хойш хэд хэдэн шийдвэр гаргаад байгаа. Үүнтэй холбоотой хоёр шийдвэр гаргалаа. Нэгдүгээрт зарим төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг НӨАТ, Гаалийн албан татвараас чөлөөлөх хүсэлтийг УИХ-д гаргахаар боллоо. 

Хоёрдугаарт, хүнсний нөөц бүрдүүлэх зорилгоор улаанбуудай импортоор авахаар боллоо.

Ерөнхий сайдаас өгч байгаа чиглэлийн дагуу УОК, холбогдох төрийн байгууллагууд, аймаг нийслэлийн онцгой комиссууд бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байгаа. Сэлэнгэд Батлан хамгаалахын сайдаар ахлуулсан баг, Дархан-Уул аймагт ерөнхий сайдын ахлах зөвлөх н.Энхбаяраар ахлуулсан баг ажиллаж байна" гэв.

ШУУД ҮЗЭХ:

https://fb.watch/1Ls9RSJYp0/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.