Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/13-НД НИЙТЛЭГДСЭН

"Гэртээ 14 хоног тусгаарлах шийдвэрийг өнөөдрөөс сэргээж байгаа. Гарч байгаа хүмүүсээс гарын үсэг авна"

А.Намуун, iKon.mn
2020 оны 11 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

21 хоногийн тусгаарлалтын дараа гэртээ 14 хоног тусгаарлах шийдвэрийг сэргээж байгаа тухай УОК-оос мэдээллээ.

Гэхдээ тусгаарлах байраас гарч байгаа иргэдээс 14 хоног өөрийгөө тусгаарлана хэмээн гарын үсэг авч гаргах юм байна.

Тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэд 21 хоног тусгаарлагдаад гэртээ дахин 14 хоног тусгаарлах шийдвэрийг иргэдийн хүсэлтийн дагуу цуцлаад байсан юм.

Гэвч өнөөдөр халдварын тоо нэмэгдээд байгаа тул гэрийн тусгаарлалтыг сэргээлээ.

Монгол Улсад өнөөдрийн байдлаар коронавирусийн халдварын 414 тохиолдол бүртгэгдээд байна.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.