Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/13-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Хязгаарлалтад ороогүй байгууллагын ажилтан бичиг баримтаа үзүүлж, хувийн машинаараа зорчих боломжтой

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 11 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү болон Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх төвийн дарга Э.Энхболд нар тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хязгаарлалтын талаар мэдээлэл өгч байна.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/1299943530355303

"Цар тахлын аюул дэгдсэн энэ үед та бидний өөрийгөө хамгаалах хамгийн гол арга бол гэртээ байх"

ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “Өнөөдөр 06:00 цагаас эхлээд замууад хязгаарлалт хийхэд тодорхой хүндрэлүүд учирч байсан.

Энэ нь хязгаарлалтад ороогүй байгууллагын ажилтан хэдий ч албаны ямар нэг бичиг баримгүй, иргэний үнэмлэхгүй байж явах гэж зүтгэх зэрэг үл ойлголцол гарч байсан.

Түүнээс биш цагдаагийн байгууллагаас хувийн машинаар бус автобусаар зорчих эсвэл явган алх гэсэн ямар нэг шахалт дарамт хэлээгүй. Хэрвээ манай алба хаагчид ийм асуудал гаргасан бол хүлцэл өчье. Ямар нэг үл ойлголцол болсон байна.

Цагдаагийн байгууллагаас дээр нэр дурдагдсан газруудын ажилтнуудаас бусад иргэдийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон. Энэ бол иргэдийн аюулгүй байдлын төлөө гэдгийг ойлгох нь зүйтэй.

Бүх дэлгүүр, эмнэлгийн байгууламжууд хэвийн ажиллаж байгаа тул аль болох гэрийнхээ ойролцоох дэлгүүрүүдээр үйлчлүүлэхийг хэрэгтэй. Ингэсэн тохиолдолд бидний ажилд ч дэмтэй.

Цар тахлын аюул дэгдсэн энэ үед та бидний өөрийгөө хамгаалах хамгийн гол арга бол гэртээ байх гэж мэргэжлийн байгууллагаас зөвлөж буй.

Өнөөдрийн байдлаар цагдаа, дотоодын цэрэг, сонсогч нийлсэн 5,000 гаруй алба хаагч Улаанбаатар хотод хяналт тавин ажиллаж байна. Бидний үйл ажиллагааг дэмжиж хамтарч ажиллахыг хүсэж байна” гэв.

 

"Дээрх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагад ажилладаг нь үнэн гэдгийг батлах үнэмлэхтэй байх ёстой"

ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Энхболд "Нийслэлийн Засаг даргын захирамжаар хязгаарлалт тогтоохгүй хуулийн этгээдүүдийн жагсаалтыг зааж өгсөн.

Үүнд,

  1. Хэвлэл мэдээлэл болон харилцаа холбоо, шуудангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагын ажилчид,
  2. Цахилгаан дулаан усан хангамж, ариутгалын чиглэл үйл ажиллагаа явуулж буй байгууллагын ажилчид,
  3. Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамжийн байгууллагын ажилтан,
  4. Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, түгээлт, ханган нийлүүлэлттэй холбоотой ажил эрхлэгчид,
  5. Хог хаягдал, тохижилт үйлчилгээний байгууллагын ажилчид,
  6. Ариутгал халдваргүйтгэлийн үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагуудын ажилчид,
  7. Банкны ажилчид, 
  8. Эрүүл мэндийн байгууллагын ажилчид,
  9. Буяны үйлчилгээний үзүүлж буй байгууллага, үйл ажиллагаанд оролцож буй тээврийн хэрэгсэл,
  10. Өвс тэжээл ачиж яваа тээврийн хэрэгсэл,
  11. Шүүх, прокурорын байгууллагын тусгайлсан чиг үүрэг бүхий төрийн тусгай албан хаагч,
  12. Гамшгаас хамгаалах мэргэжлийн хяналт, гааль, татвар, байгаль орчныг хамгаалах улсын байцаагч, гадаадын иргэн харьяатын асуудал эрхэлсэн болон дипломат албаны тусгай албан хаагч нар,
  13. Онц чухал стратегийн ач холбогдол бүхий байгууллага буюу гадаадын зочин төлөөлөгч, дипломат консулын газар НҮБ-ын төлөөлөгчийн газар, Төмөр зам ХНН зэрэг байгууллагын шаардлагатай инженер техникийн ажилчид, тэдгээр байгууллагын тээврийн хэрэгслийг саадгүй хөдөлгөөнд оролцуулахаар тусгасан.

Гэхдээ дээрх ажилчид тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагад ажилладаг нь үнэн гэсэн ажлын үнэмлэх байх ёстой.

Мөн хязгаарлалт тогтоосон хугацаанд томилгоот үүрэгтэй буюу байгууллагын даргын тушаалтай, тодорхойлолттой явж байгаа иргэдийг машинтай ч бай, явган ч бай саадгүй хөдөлгөөнд оролцуулж, үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг цагдаагийн байгууллагаас дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байгаа" гэв.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.