Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/13-НД НИЙТЛЭГДСЭН

ҮАБЗ-өөр цар тахлын халдварын нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцэнэ

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 11 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өндөрлөлөө.

Хуралдаанаар цар тахлын хамрах хүрээг богино хугацаанд хумих, хариу арга хэмжээ авах тухай асуудлыг хэлэлцсэн байна. 

Үргэлжлүүлэн яг одоо Төрийн ордонд Улсын онцгой комисс дээрх асуудлаар хуралдаж байна. 

Засгийн газар, УОК-ын хуралдааны дараа өнөөдөр үдээс хойш Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдахаар товложээ. 

ҮАБЗ-өөр цар тахлын халдварын нөхцөл байдал, цаашид арга хэмжээний талаар хэлэлцэх юм байна.