Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/13-НД НИЙТЛЭГДСЭН

Туркмений ерөнхийлөгч нутгийн хоточ үүлдрийн нохойнд алтан хөшөө босгожээ

Т.Давааням, ikon.mn
2020 оны 11 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Туркменистан улсын ерөнхийлөгч саяхан тус улсын нийслэл Ашгабат хотын төвд нутгийн үүлдрийн нохойнд зориулсан алтан хөшөөг нээжээ.

Алтадсан аварга том хөшөөний суурийг тойруулсан дэлгэцэн дээр алабай үүлдрийн нохойны дүрс бичлэгийг байнга үзүүлж байх юм байна.

2007 оноос хойш тус улсыг удирдаж байгаа ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов нутгийн хоточ үүлдрийн алабай нохойг үндэсний биет өв соёлын нэгээр өргөмжилж, уг амьтны тухай ном хүртэл бичиж байжээ.

Тэрбээр 2017 онд алабай үүлдрийн нохойны гөлгийг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд бэлэглэж байв.

 

Зургаан сая орчим хүн амтай Туркменистан улсын иргэдийн уламжлалт ахуй амьдралын хэлбэр нь нүүдэлчин тул сайн нохой, сайн хүлэг морь чухал үүрэгтэй байдаг. Морь унасан Бердымухамедовын алтадсан хөшөө Ашгабат хотод бас байдаг юм.

Эх сурвалж: The Guardian