2021/04/17
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,850.02₮
B30
УЛААНБААТАР
16°
|
-5°
B30
УЛААНБААТАР
13°
|
B30
УЛААНБААТАР
16°
|
14:00
S32
13°
15:00
S32
15°
16:00
S32
16°
17:00
S32
16°
18:00
S32
14°
19:00
S32
12°
20:00
S31
21:00
S31
22:00
S31
23:00
S31
00:00
S31
01:00
S31
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/13 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын чуулганы цахим хуралдаанд гишүүд байгаа газраасаа оролцоно

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 11 сарын 13
iKon.MN
Зураг
parliament.mn

Улсын Их Хурлын чуулган цахимаар хуралдан ирэх оны төсвийг батлах гэж байна. 

Нэгдсэн хуралдааны ирцийн бүртгэл 12:00 цагаас эхэлж бэлтгэл хангагдмагц цахим хуралдаан эхлэх юм байна. УИХ-ын гишүүд байгаа газраасаа цахим хуралдаанд оролцох бөгөөд өчигдөр онлайн хурал хийж, чуулганы нэгдсэн хуралдааны дэг, үг хэлэх, санал хураалтад оролцох журам, техник, зохион байгуулалтын асуудлаар санал солилцсон байна. 

Хуралдаанаар хэлэлцэх асуудлууд:

  • Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Малын тоо толгойн албан татварын тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох тухай, Малын генетик нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2020.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2020.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, гурав, дөрөв дэх хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/.
x