Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/12-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын талд шилжүүлсэн 800 орчим хүний нэгийг буцаан авчирч, тайлбар мэдүүлэг авахыг даалгажээ

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 11 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Тагнуул, цагдаагийн байгууллагаас хамтарсан ажиллагаа явуулж, цахим луйвар хийсэн байж болзошгүй БНХАУ-ын 800 орчим иргэнийг илрүүлж, 783-ыг нь Монгол Улсаас албадан гаргасан билээ. 

Тэдгээр иргэдийг зохион байгуулсан гэх хэрэгт холбогдсон БНХАУ-ын  иргэн Шу Хуйхуан, Еэ Чинхуй, Хуан Яаошэнг, Хуан Шинбин, Лиан Жүфэнг, Нарсу нарт НПГ-аас Эрүүгийн хуулийн 18.6-3 дахь хэсэгт заасан мөнгө угаасан, 17.3-3.3 дахь хэсгийн эд хөрөнгө залилсан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гурван өдөр хэлэлцээд аравдугаар сарын 11-нд шийдвэрээ гаргажээ. Шүүхээс уг хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорын хяналтад буцаасан байна. 

Ингэхдээ БНХАУ-ын талд хүлээлгэн өгсөн 800 орчим хүний дунд багтан эх орондоо буцсан нэг иргэнийг буцаан авчирч, тайлбар мэдүүлэг авах, шүүхэд дуудан ирүүлэхийг даалгажээ. 

Аль ч улс өөрийн иргэнээ гадаад улсын шүүхээр шийтгүүлэхээр шилжүүлэн өгдөггүй, татгалзах эрхтэй байдаг. Түүнчлэн цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан гадаадын иргэдийн улсын хилээр нэвтрүүлэх боломжгүй байгаа.  Тиймээс Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй болоод байна.