Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/12-НД НИЙТЛЭГДСЭН

Нэг саяас дээш Covid-19 халдварын тохиолдолтой дэлхийн 10 дахь улс Итали боллоо

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 11 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Коронавирусийн цар тахалд Европ тивээс хамгийн анх нэрвэгдэж байсан Итали улсад бүртгэгдсэн нийт халдварын тохиолдол өчигдөр нэг саяын босгыг давжээ.

Ингэснээр тус улс нэг саяас дээш халдварын тохиолдолтой дэлхийн 10 дахь улс болж байна.

Сүүлийн 24 цагийн хугацаанд Итали улсад 32,961 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт тохиолдол нь 1.028 саяд хүрснийг Лхагва гарагт эрүүл мэндийн яам нь мэдээлжээ.

Хамгийн олон халдварын тохиолдолтой 10 улс дэлхий даяар нийт бүртгэгдсэн тохиолдлын гуравны хоёр орчмыг бүрдүүлж байна. 

Эдгээр 10 орныг жагсаавал:

  1. АНУ               10 сая
  2. Энэтхэг         8.6 сая
  3. Бразил          5.6 сая
  4. Франц           1.9 сая
  5. Орос              1.8 сая
  6. Испани          1.4 сая
  7. Аргентин       1.27 сая
  8. Их Британи   1.26 сая
  9. Колумби        1.16 сая
  10. Итали            1.02 сая

Цар тахал эхэлсэн цагаас хойш Итали улсад 42,953 өвчтөн нас барсан нь Европ тивд зөвхөн Британийн дараа орох муу үзүүлэлт болжээ.

Халдвар авсан хүний тоог нас барсантай нь харьцуулбал 4.18 хувь байгаа нь Европтоо хамгийн өндөр үзүүлэлт юм. Харьцуулбал АНУ-д энэ харьцаа 2.33 хувь байна.

 

Эх сурвалж: Reuters