Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/12-НД НИЙТЛЭГДСЭН

Унгарын сайд вирус тараасны дараа Камбож улсад хөл хорио тогтоож, ерөнхий сайд нь тусгаарлагджээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2020 оны 11 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Унгарын гадаад хэргийн сайдын айлчлалын дараа Камбож улсад коронавирусийн халдвар тарж, тус улсын ерөнхий сайд Хун Сен тусгаарлагджээ.

Нийслэл Пномпен хот болон түүний ойр орчимд хоёр долоо хоногийн хугацаатай хөл хорионы дэглэм тогтоож, сургууль, үйлчилгээний газруудыг хаасан байна. Унгарын гадаад хэргийн сайд Петер Шижарто энэ сарын 3-ны өдөр зүүн өмнөд Азийн орнуудаар айлчлахдаа Камбожийн нийслэлд богино хугацаагаар саатжээ.

Тэр өдрөө Тайландын нийслэлд газардахдаа Шижарто коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсон байна. Тэрбээр айлчлалын бүх төлөвлөгөөгөө цуцалж, маргааш нь хувийн нисэх онгоцоор эх орон руугаа буцжээ.

Энэхүү айлчлалын дараа Унгарын сайдтай ойр байсан 1,000 гаруй хүнийг шинжилгээнд оруулсны дотор Камбожийн ерөнхий сайд Хун Сен, түүний гэргий нар багтсан байна.

Одоогийн байдлаар эдгээрээс нийт дөрвөн халдварын тохиолдол илрээд байгаа гэнэ. Хун Сенээс гадна Шижарто сайдтай уулзсан Камбожийн засгийн газрын дөрвөн сайд тусгаарлагджээ.

Өнгөрсөн хугацаанд коронавирусийн халдварын 301 тохиолдолтой, ганц ч хүний амь гарздаагүй Камбож улс нь цар тахалд хамгийн бага хэлмэгдсэн орнуудын нэгт тооцогдож байв.

Унгар улсад өнгөрсөн есдүгээр сараас хойш халдварын тохиолдлууд нэмэгдэж, сүүлийн үед өдөрт 4,000 гаруй тохиолдол бүртгэгддэг болоод байгаа.

Унгарын засгийн газар гадаад хэргийн сайдынх нь шинжилгээний хариу Камбожоос явахын өмнө сөрөг гарч байсныг мэдэгджээ.

Шижарто, Хун Сен нар уулзахдаа амны хаалтгүй байсан нь хэвлэлийн мэдээний зурагнаас харагдаж байна. Тухайн үед Шижарто Унгар улс нь Камбожийг “Европтой холбох гүүр” болох боломжтойг мэдэгдэж байжээ.

 

Эх сурвалж: Associated Press