Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/11-НД НИЙТЛЭГДСЭН

"Хүнс, шатахуун түгээх, эмнэлгийн тусламж үзүүлэх болон буяны ажлаар явж буй тээврийн хэрэгслийг хяналттайгаар Улаанбаатараас гаргана"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 11 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Коронавирусийн халдвар авсан иргэдийн ойрын хавьтлуудыг олж тогтоох тусгаарлахтай холбоотойгоор УОК-ын шийдвэрээр Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнийг гурван хоног хаасан.

Энэ гурав хоногийн хугацаанд эмнэлгийн тусламж, оршуулга буяны ажлаар явж буй тээврийн хэрэгслийг тодорхой хяналттай хотоос гаргана гэдгийг ЦЕГ-ын дэд дарга, хурандаа Ж.Амгалан хэллээ.

Тэрбээр "Гурван хоногийн тандалт судалгааны хугацаанд Улаанбаатар хотоос бусад аймаг руу хүнс, шатахуун түгээх болон эмнэлгийн тусламж үзүүлэх, оршуулга буяны ажилд гарах тээврийн хэрэгслүүдийг тодорхой хяналттайгаар гаргана.

Ингэхдээ тандалт асуумж бөглүүлж, дэг журамтайгаар гаргах юм.

Бид коронавирус илэрсэн иргэдтэй нэгдүгээр хавьталд орсон хүмүүсийн судалгааг гаргаж байна. Эхнээсээ хавьталд орсон хүмүүс шинжилгээнд орж байна.

Цаашид олон маршрут гарч, үзвэр үйлчилгээний газраар орсон зүйлсийг дахин тодотгож нэг бүрчлэн тандалт судалгаанд бүрэн хамруулна.

Хяналтад байх иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэр орныг нь хамгаалалтад авах ажлыг цагдаагийн байгууллагаас зохион байгуулж байгаа" гэлээ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.