Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/11-НД НИЙТЛЭГДСЭН

АТГ-аас ашиг сонирхлын зөрчилд хамаарах 48 гомдлыг хянан шалгажээ

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 11 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэсээс 2020 оны арваннэгдүгээр сарын 2-6-ны өдрүүдэд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 48 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгажээ.

Өнгөрсөн долоо хоногт 14 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэсэн байна. Одоогоор ашиг сонирхлын зөрчилд хамаарах 34 гомдол шалгагдаж буй аж.

Гэмт хэргийн шинж агуулсан хоёр гомдлыг Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн бол зургаан гомдлыг харьяаллын дагуу холбогдох төрийн байгууллагад шилжүүлсэн байна.

 

Эх сурвалж: АТГ