Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/10-НД НИЙТЛЭГДСЭН

Жо Байден 2011 онд Монгол улсад айлчлахдаа ач охиноо дагуулж иржээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2020 оны 11 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Саяхан АНУ-ын шинэ ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Жо Байден дэд ерөнхийлөгч байхдаа 2011 оны наймдугаар сард Монгол Улсад айлчилж байжээ.

Тэрбээр Ази тивийн орнуудаар хийсэн айлчлалынхаа хүрээнд Хятадын нийслэл Бээжингээс Улаанбаатарт ирж, зургаан цаг саатсаны дараа Японы нийслэл Токио хот руу ниссэн байна.

Ингэхдээ тэр хоёр ач охиныхоо нэг Наоми Байденыг дагуулж явжээ.

Богино хугацаатай айлчлалынхаа үеэр тэр тухайн үеийн ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ерөнхий сайд Сү.Батболд нартай уулзаж, дараа нь бэсрэг наадам, ардын урлагийн тоглолт үзэж сонирхсон байна.

Наадмын түрүү бөхтэй өрж үзсэн Байден цэц мэргэнээ шалгаж, өөрт нь бэлэглэсэн моринд ирланд гарал угсаагаа бэлгэдсэн “Celtic" хэмээх нэрийг өгч байжээ.

“Сүүлийн 20 жилийн хугацаанд ардчилсан нийгэмд үлгэр жишээ шилжиж чадсан амжилтаараа Монгол улс дэлхий нийтийн анхаарлыг татаж байна" гэж Жо Байден тэр үед мэдэгдсэнийг олон улсын хэвлэлүүд дамжуулсан байна.

 
 
 
 
 

 

 

Эх сурвалж: Daily Mail, AFP