Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/10-НД НИЙТЛЭГДСЭН

Явган хүний гарцаар гарч явсан 13 настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 11 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба

Өнөөдөр өглөө явган хүний гарцаар гарч явсан хүүхдийг мөргөж амь насыг нь хохироосон осол гарчээ.

Энэ талаар Тээврийн цагдаагийн алба "2020 оны 11 дүгээр сарын 10-ны 7:20 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо Баянхошууны замд Toyota prius маркийн автомашины жолооч нь явган зорчигч 13 настай, эмэгтэй хүүхдийг явган хүний зохицуулдаггүй гарцаар гарч байхад нь мөргөж амь насыг нь хохироосон ноцтой зам тээврийн осол гарлаа.

Жолооч нар явган хүний гарц руу ойртон ирэхдээ хурдаа хасаж, гарцаар гарч буй явган зорчигчид зам тавьж өгөх үүрэгтэй. Иймд замын хөдөлгөөнд оролцохдоо үүргээ биелүүлж байхыг анхааруулж байна" гэв.

Гэрлэн дохио байхгүй явган хүний гарцыг зохицуулдаггүй гарц гэж ойлгож болно хэмээн дүрэмд заажээ.

Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмээс:

16.1 Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.