Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/10-НД НИЙТЛЭГДСЭН

Үл хөдлөх эд хөрөнгө зуучлагчдад зориулсан гарын авлага гарлаа

А.Намуун, iKon.mn
2020 оны 11 сарын 10
iKon.MN
 

Санхүүгийн зохицуулах хорооноос Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагуудад зориулсан гарын авлагыг бэлтгэн гаргалаа.

Энэхүү гарын авлагааас үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэхэд тавигдах шаардлагыг тодорхойлох, тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл олгох, бүртгэх, тэдгээрийг түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, хяналт тавих болон хүлээх үүрэгтэй холбоотой мэдээ, мэдээллийг олж авна.

Иймд та бүхэн гарын авлагатай уншиж танилцах бол http://www.frc.mn/p/c/25 цахим хуудсаар зочлоорой.

Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагааны бодлого стратеги, зохицуулалтыг сайжруулах зорилтын хүрээнд УИХ-аас энэ оны нэгдүгээр сард Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль болон Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулснаар “үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа”-г тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаанд хамааруулж зохицуулах, хяналт тавих үүргийг Хороо хэрэгжүүлэхээр хуульчлагдсан билээ.