Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/09-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын санаачилгаар Марс судлаачид чуулна

Р.Оюун, iKon.mn
2020 оны 11 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: Shutterstock

“Mars on Earth” буюу “Дэлхий дээрх Ангараг” олон улсын хурал Монголын сансрын судалгаа хөгжүүлэлтийн төв(MARSA)-ийн санаачилгаар 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Монгол Улсад зохион байгуулагдана.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэмжлэгтэйгээр зохион байгуулагдах тус хуралд сансрын судалгаа, тэр дундаа Марс буюу Ангараг  гарагийн судалгаа шинжилгээгээр дэлхий дахинаа алдаршсан нөлөө бүхий эрдэмтэд болон дэлхийгээс Марс гараг дээр хөл тавихаар сонгогдсон анхны сансрын нисэгчид цахимаар оролцоно.

Марс гарагийг хүн төрөлхтөн мянга мянган жилийн тэртээгээс “нэрлэж” ирсэн бөгөөд 1610 онд шинжлэх ухааны төвшинд нээн илрүүлсэн байна. Улмаар 1960 оноос хойш дэлхийн улс орнууд технологийн аргаар идэвхтэй судалсаар байгаа. Марс гарагийг эзэмших хүн төрөлхтний хүсэл тэмүүллийн холбоос нь Монголын говь байх боломжийн талаар олон улсын эрдэмтдийн дунд хэлэлцүүлж, ойлголтоо нэгтгэхэд “Mars on Earth” хурлын гол зорилго оршино.

 

Хурал үндсэн гурван хэсгээс бүрдэх бөгөөд

  • Эхний хэсэгт Марс гарагийг хүн төрөлхтөнд эзэмшүүлэхийг зорьж буй “Марс нийгэмлэг”-ийн үүсгэн байгуулагч Роберт Зубрин, Европын Сансрын төв бол Бельгийн Сансрын нийгэмлэгийг үүсэн байгуулагч Пийр Эммануэль Паулис, Японы болон Арабын Нэгдсэн Эмират Улсын “Марс” хөтөлбөрийн удирдагч Хироэки Акияама, МУИС-ийн Физикийн тэнхимийн профессор Р.Цолмон тэргүүтэй илтгэгчид оролцож “Марс гарагийг эзэмших хүн төрөлхтний алсын хараа” сэдвээр ярилцана.
  • Хоёрдугаар хэсэгт АНУ-аас Марс гараг дээр хөл тавих анхны хүнээр сонгогдсон Алисса Карсон, Европын холбоо, Франц улсаас Ангараг руу нисгэхээр бэлтгэгдэж буй Камилиа Форнер, Итали улсаас Ангараг руу нисэхээр бэлтгэгдэж буй Линда Раймонд нар оролцож өөрсдийн туршлага, “Марсын үеийнхэн” сэдвээр сонирхолтой ярилцлага өрнүүлнэ.
  • Хурлын гуравдугаар хэсэгт Америкийн худалдааны танхимын Сансрын зөвлөх Гиллет Гавин, Мэдээллийн технологи, харилцаа холбооны газрын дарга Б.Болор-Эрдэнэ, Норвегийн сансрын байгууллагын үүсгэн байгуулагч Жанике Микелсен тэргүүтэй хүмүүс Сансрын технологи ба цахим шилжилт сэдвийн хүрээнд ярилцана.