Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/09-НД НИЙТЛЭГДСЭН

Сүхбаатар дүүргийнхэн сагсан бөмбөгийн төрөлд алтан медаль хүртлээ

Сүхбаатар дүүрэг
2020 оны 11 сарын 9
Сүхбаатар дүүрэг
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: СБД-ийн ЗДТГ

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газрын ажилтан, албан хаагчдын “Спорт наадам-2020” тэмцээнийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зохион байгууллаа.

Энэ удаа албан хаагчид шатар, дартс, ширээний теннис, волейбол, сагсан бөмбөгөөр өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа.

Гэрэл зургийн эх сурвалж: СБД-ийн ЗДТГ

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын сагсан бөмбөгийн төрөлд оролцсон эрэгтэй баг тамирчид нэгдүгээр байрт шалгарч алтан медаль, дартсын баг тамирчид мөнгөн медаль, шатрын төрөлд эрэгтэй, эмэгтэй тус бүр хүрэл медаль хүртэв.

Мөн "Спорт наадам-2020" тэмцээний шилдгийн шилдэг эрэгтэй тамирчнаар Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн М.Бадрал тодорлоо.